A

A

A

Бүлэг: 1979

ҮНДЭСНИЙ ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ /Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын хуулийг хэрэгжүүлэх аргачлал/ - /Үндэсний татварын ерөнхий газрын даргын 2006 оны 267 тоот тушаалаар хүчингүй/

2002 оны 01 сарын 10 өдөр

Улаанбаатар хот

Дугаар 02

Монгол улсын Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Татварын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 2 дахь заалт, дугаар зүйлийн 2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. «Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын хуулийг хэрэгжүүлэх аргачлал»-ыг хавсралтаар баталсугай.

2. Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын хуулийн 7 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан хөнгөлөлтийг үргэлжүүлэн эдлэх, 2002 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө байгуулагдсан гадаадын хөрөнгө оруулалттай ноос, ноолуур угаах, самнах, арьс ширний анхан шатны боловсруулалт хийдэг үйлдвэрүүдийн жагсаалтыг 2002 оны 2 дугаар сард багтаан гаргахыг Хуулийн хэрэгжилтийг хангах хэлтэс /Я.Батцоож/-т үүрэг болгосугай.

3. Энэхүү аргачлалыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллан, аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын хуулийн 7 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан хөнгөлөлтийг 2002 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө байгуулагдсан гадаадын хөрөнгө оруулалттай ноос, ноолуур угаах, самнах, арьс ширний анхан шатны боловсруулалт хийдэг үйлдвэрт батлагдсан жагсаалтын дагуу уг хөнгөлөлтийн хугацааг дуустал үргэлжлүүлэн эдлүүлэхийг Том татвар төлөгчдийн алба, аймаг, нийслэл, дүүргийн татварын хэлтэс /газар/-ийн дарга нарт даалгасугай.

4. Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хуулийн хэрэгжилтийг хангах хэлтэс /Я.Батцоож/-т даалгасугай.

ДАРГА Л.ЗОРИГ