- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Татварын давхар хяналт шалгалт хийх журам/

ҮНДЭСНИЙ ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Татварын давхар хяналт шалгалт хийх журам/
ҮТЕГ-ын даргын 2008 оны 192 тоот тушаалаар хүчингүй болгосон
2001 оны 4 сарын 27 өдөр
Улаанбаатар хот
Дугаар 71
Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн 23 дугаар зүйлийн 2 дугаар заалт, Үндэсний Татварын Ерөнхий Газрын даргын Зөвлөлийн 2001 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 4 дүгээр хуралдааны тэмдэглэлийг үндэслэн ТУШААХ нь:
1. Үндэсний татварын албаны хэмжээнд "Татварын давхар хяналт шалгалт хийх журам"-ыг хавсралтаар баталсугай.
2. Энэхүү журмыг мөрдөж ажиллахыг Давхар хяналт, хэрэг бүртгэлтийн хэлтэс /Ч.Гансүх/-т даалгасугай.
3. Энэхүү тушаалын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Төрийн захиргааны удирдлагын хэлтэс /Б.Норжинлхам/-т үүрэг болгосугай.
ДАРГА Л.ЗОРИГ
Текст томруулах
A
A
A
