- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /УМХЕГ-ын даргын 2007 оны 393 дугаар тушаалаар хүчингүй болгосон/

ЗАСГИЙН ГАЗРЫН АГЕНТЛАГИЙН ДАРГЫН ТУШААЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /УМХЕГ-ын даргын 2007 оны 393 дугаар тушаалаар хүчингүй болгосон/
УЛСЫН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
2003 оны 6 дугаар сарын 26-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 251
Монгол улсын Засгийн газрын 2003 оны 37 дугаар тогтоолоор батлагдсан "Улсын мэргэжлийн хяналтын албаны дүрэм"-ийн 1 дүгээр зүйлийн 13 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1."Хилийн мэргэжлийн хяналтын албадын улсын байцаагчдын дүрэмт хувцас хэрэглэх журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2.Улсын байцаагчдыг дүрэмт хувцсаар хангахад шаардагдах хөрөнгийн төсвийг тооцож танилцуулахыг Санхүү аж ахуйн хэлтэс /Ц.Орхонтамир/-т даалгасугай.
3.Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийгмийн салбарын хяналт эрхэлсэн дэд дарга /Н.Бат-Эрдэнэ/-д даалгасугай.
ДАРГА Д.БАТБААТАР
2003 оны 07 дугаар сарын 09-ний өдөр улсын бүртгэлийн 2168 дугаарт бүртгэсэн
Текст томруулах
A
A
A
