- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ГЕГ-ын даргын 2009 оны 252 дугаар тушаалаар хүчингүй/

МОНГОЛ УЛСЫН ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ГЕГ-ын даргын 2009 оны 252 дугаар тушаалаар хүчингүй/
1999 оны 10 дугаар сарын 13-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 416
Монгол Улсын Гаалийн тарифын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 5 дахь заалтыг үндэслэн ТУШААХ НЬ:
1. "Бараа, эд хөрөнгө барьцаалах журам"-ыг Нэгдүгээр, "Бараа, эд хөрөнгө барьцаалах гэрээ"-ний маягтыг Хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. Энэ тушаалыг 1999 оны 10 дугаар сарын 15-наас эхлэн мөрдөж ажиллахыг харъяа гаалийн газар, хороодын дарга нарт үүрэг болгосугай.
3. Улаанбаатар хот, Буянт-Ухаа дахь гаалийн газар, Нефть, онцгой албан татварын гаалийн газарт зөвхөн Монгол Улсын Гаалийн ерөнхий газраас зөвшөөрөл авсан тохиолдолд "Бараа барьцаалах гэрээ" хийхийг зөвшөөрсүгэй.
4. Энэ тушаал гарсантай холбогдуулан Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын даргын 1995 оны 45, 1996 оны 114 тоот тушаалуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Т.ЛХАГВАА
1999 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр улсын бүртгэлийн 1473 дугаарт бүртгэсэн.
Текст томруулах
A
A
A
