A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Уг тушаалыг ГЕГ-ын даргын 2008 оны 675 дугаар тушаалаар хүчингүй болсонд тооцсон/

2006 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 12

Монгол Улсын Гаалийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 52 дугаар сарын 2 дахь хэсгийн 2 дугаар заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. "Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг"-ийн Үндсэн маягтыг Нэгдүгээр, Нэмэлт маягтыг Хоёрдугаар, "Монгол Улсын хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийн маягтыг нөхөн бичих, түүнтэй ажиллах журам"-ыг Гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Статистик, мэдээлэл, мониторингийн хэлтэс /Д.Амарсайхан/-д даалгасугай.

3. Энэ тушаал гарсантай холбогдуулан Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын даргын 2002 оны 693, 2003 оны 469, 2004 оны 95 дугаар тушаалуудыг хүчингүйд тооцсугай.

4. Энэ тушаалыг 2006 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

ДАРГА Х.БААТАР