A

A

A

Бүлэг: 1979

ҮНДЭСНИЙ ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Уг тушаалыг ҮТЕГ-ын даргын 2008 оны 256 дүгээр тушаалаар хүчингүй болсонд тооцсон/

2001 оны 07 сарын 16 өдөр

Улаанбаатар хот

Дугаар 134

Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай хуулийн 9 дүгээр зүйлийг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:

1. «Албан татварын тайлан хүлээн авах журам»-ыг 1 дүгээр хавсралтаар, «албан татварын тайлан хүлээж авсан бүртгэл», /Маягт-ТА-6/-ийн маягтыг 2 дугаар хавсралтаар, «Татварын тооцооллын хүснэгт» /маягт-ТТ-1/-ийг 3 дугаар хавсралтаар, «Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн тооцоо» /маягт-ТТ-02/-ны маягтыг 4 дүгээр хавсралтаар тус тус баталсугай.

2. Энэхүү журмын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Хуулийн хэрэгжилтийг хангах хэлтэс /Я.Батцоож/, бүх шатны татварын албадын дарга нарт үүрэг болгосугай.

ДАРГА Л.ЗОРИГ