- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ТУШААЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ГЕГ-ын даргын 2010 оны 402 тоот тушаалаар хүчингүй болсон/

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
ТУШААЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ГЕГ-ын даргын 2010 оны 402 тоот тушаалаар хүчингүй болсон/
2009 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 181
Гаалийн тухай хуулийн 26.2 дахь хэсэг, Сангийн сайдаас өгөгдсөн чиглэл, Гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн 2009 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн ТУШААХ нь:
1. Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 673 дугаар тушаалын хавсралтаар баталсан "Гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээний хураамжийн болон гаалийн байгууллагаас үзүүлсэн үйлчилгээний төлбөрийн хэмжээ"-ний жагсаалтад
¹ | Үйлчилгээний хураамж болон төлбөрийн төрөл | Хураамж болон төлбөрийн хэмжээ |
Гаалийн хилээр гаргах 1000 кг нүүрс тутамд гаалийн бүрдүүлэлт хийхэд - коксжих нүүрс - чулуун нүүрс - хүрэн нүүрс | 3000.00 төгрөг 2000.0 2000.0 |
гэж нэмсүгэй.
2. Тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Санхүү, эдийн засгийн хэлтэс /М.Өлзийбат/-т даалгасугай.
3. Энэ тушаалыг 2009 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсүгэй.
ДАРГА Д.ЦЭВЭЭНЖАВ
Текст томруулах
A
A
A
