A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • АГААРЫН ХӨЛГИЙН БАРИМТ БИЧГИЙГ ШИНЭЧЛЭХ ТУХАЙ /БХС-ын 2011 оны 404 дүгээр тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙДЫН ТУШААЛ

АГААРЫН ХӨЛГИЙН БАРИМТ БИЧГИЙГ ШИНЭЧЛЭХ ТУХАЙ /БХС-ын 2011 оны 404 дүгээр тушаалаар хүчингүй болсон/

2001 оны 2 дугаар сарын 22-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 53

«Иргэний нисэхийн тухай» хууль батлагдсантай холбогдуулан улсын агаарын хөлгийн баримт бичгүүдийг шинэчлэхийн тулд ТУШААХ НЬ :

1. Агаарын хөлгийн нислэгт тэнцэх чадварын гэрчилгээний загварыг нэгдүгээр, агаарын хөлгийн бүртгэлийн гэрчилгээний загварыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Агаарын хөлгийн баримт, бичгүүдийг боловсруулан баталгаажуулж, 2001 оны 2 дугаар сарын 15-наас эхлэн мөрдүүлэхийг Зэвсэгт хүчний ерөнхий штаб /дэслэгч генерал Ц.Дашзэвэг/-т даалгасугай.

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ХОШУУЧ ГЕНЕРАЛ

Ж.ГҮРРАГЧАА С.БААСАНХҮҮ

2003 оны 7 дугаар сарын 8-ны өдөр улсын бүртгэлийн 2165 дугаарт бүртгэгдсэн.