- Нүүр
- Сайдын тушаал
- БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /БХБС-ын 2014 оны 136-р тушаалаар хүчингүй/

/БХБС-ын 2014 оны 136-р тушаалаар хүчингүй/
МОНГОЛ УЛСЫН ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ
БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Тоног төхөөрөмж ба дамжуулах хоолойн дулаан тусгаарлалтын норм ба дүрэм/
1999 оны 3 дугаар сарын 26-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 82
Дэд бүтцийн хөгжлийн сайдын зөвлөлийн 1999оны 07 дугаар хуралдааны шийдвэрийг үндэслэн ТУШААХ нь:
1. "Тоног төхөөрөмж ба дамжуулах хоолойн дулаан тусгаарлалт"-ын норм ба дүрэм БНбД 41-03-99-ийг хавсралт ёсоор баталсугай.
2. Энэ норм ба дүрмийг 1999 оны 07 дугаар сарын 01-нээс эхлэн мөрдөж ажиллахыг Барилга архитектурын газар /н.Б.Лхагвасүрэн/-т, шинээр ашиглалтад авч буй болон засварлан шинэчилж буй тоног төхөөрөмж, дамжуулах хоолойн дулаан тусгаарлалт нь энэхүү норм ба дүрмийн шаардлага хангасан нөхцөлд ашиглалтад авч байхыг Дэд бүтцийн улсын хяналтын алба /н.Н.Лхагваа /,Эрчим хүчний удирдах газар /н.Б.Чимид/ нарт даалгасугай.
3. Монгол улсын нутаг дэвсгэр дээр баригдах барилга байгууламжид хэрэглэгдэх бүх төрлийн материалын жагсаалтыг гаргаж олон улсын хамтын ажиллагааны байгууллагуудаас ашиглахыг хориглосон хүний эрүүл мэнд , хэрэглэгчдийн эрх ашгийг хохироох, ашиглалтын шаардлага хангахгүй материалыг импортлохыг хориглосон шийдвэрийн төсөл боловсруулж эхний хагас жилд багтаан Сайдын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг СТНБГазар /н. Ёндонгомбо/-д даалгасугай.
1999 оны 05 дугаар сарын 03-ны өдөр улсын бүртгэлийн 1408 дугаарт бүртгэсэн.
Текст томруулах
A
A
A
