- Нүүр
- Сайдын тушаал
- ДҮРЭМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ, ГЭРЭЭНИЙ ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ / Монгол улсын Зэвсэгт хүчин, Хилийн цэрэгт офицерын алба хаах гэрээ, Монгол улсын Зэ

МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙДЫН ТУШААЛ
ДҮРЭМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ, ГЭРЭЭНИЙ ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ / Монгол улсын Зэвсэгт хүчин, Хилийн цэрэгт офицерын алба хаах гэрээ, Монгол улсын Зэвсэгт хүчин, Хилийн цэрэгт ахлагчийн алба хаах гэрээ, Батлан хамгаалах яамны захиалгаар суралцах гэрээ/ - /Уг тушаалыг Батлан хамгаалах сайдын 2009 оны 107-р тушаалаар хүчингүй болсонд тооцсон/
1998 оны 10 дугаар сарын 28-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 388
Монгол улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ НЬ:
1. "Монгол улсын Зэвсэгт хүчин, Хилийн цэрэгт офицерын алба хаах гэрээ"-г 1 дүгээр, "Монгол улсын Зэвсэгт хүчин, Хилийн цэрэгт ахлагчийн алба хаах гэрээ"-г 2 дугаар, "Батлан хамгаалах яамны захиалгаар суралцах гэрээ"-г 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. Энэхүү гэрээний дагуу бүх офицер, ахлагч, суралцагч нарын гэрээг 1998 оны 4 дүгээр улиралд багтаан шинэчлэн байгуулж, батлуулахыг яам, агентлаг, анги, байгууллагын хүний нөөцийн газар, хэлтэс, тасгийн дарга нарт даалгасугай.
3. Батлан хамгаалахын сайдын 1995 оны 03.дугаар тушаалаар батлагдсан "Монгол улсын Зэвсэгт хүчний офицерын бүрэлдэхүүний цэргийн жинхэнэ алба хаах дүрэм"-ийн 3, 14, 23 дах хэсгүүдийг дор дурьдсанаар өөрчлөн найруулсугай
1. 3 дах хэсгийн заалт:
3. Зэвсэгт хүчний офицер нь төрийн тусгай албан хаагч бөгөөд Монгол улсын хууль тогтоомж, цэргийн тангараг, дүрэмд заасан үүрэг, хариуцлагыг хүлээж, эрх хангамжийг эдэлнэ.
2. 14 дэх хэсгийн заалт:
14. Офицерыг албан тушаалд томилохдоо Батлан хамгаалах яамны газар, хэлтсийн дарга, Батлан хамгаалахын сайдын эрхлэх асуудлын хүрээний Засгийн газрын Тохируулагч, Хэрэгжүүлэгч агентлагуудын газар, хэлтсийн дарга, хороо, тусгай батальоны захирагч, аж ахуйн нэгж, байгууллагуудын дарга тэдгээртэй адилтгах албан тушаалтнуудыг Батлан хамгаалахын сайдын зөвлөлд биеэр оруулж, Батлан хамгаалах яамны офицерууд, Батлан хамгаалах яамны шууд харьяа байгууллагын цэргийн албан хаагчид болон бэлтгэлээс офицерын албанд орох цэргийн албан хаагчдыг сайдын тушаалаар, бусад албан тушаалтнуудын хувьд албан тушаалын шалгуур үзүүлэлтийг баримтлан агентлагуудын дарга нарын тушаалаар тус тус шийдвэрлэнэ.
3. 23 дах хэсгийн заалт:
23. Офицерт цэргийн цол олгохдоо офицер бэлтгэх сургууль /курс/, гадаад дотоодын цэргийн их дээд сургууль, академи төгсөгчдийн офицерын анхны цолыг болон "хурандаа" цолыг сайдын тушаалаар, бусад цолыг агентлагуудын дарга нарын тушаалаар шийдвэрлэнэ.
4. Батлан хамгаалахын сайдын 1995 оны 03 дугаар тушаалаар батлагдсан Монгол улсын Зэвсэгт хүчний ахлагчийн бүрэлдэхүүний цэргийн жинхэнэ алба хаах дүрэм"-ийн 24 Дэх хэсгийг дор дурьдсанаар өөрчлөн найруулсугай:
24. Ахлагчийг албан тушаалд томилох, шилжүүлэх, ахлагчийн албанаас халах асуудлыг Батлан хамгаалах яамны шууд харьяа албан тушаалтнуудын хувьд Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар, бусад албан тушаалтнуудын хувьд холбогдох агентлагуудын дарга нарын тушаалаар тус тус шийдвэрлэнэ.
4. Энэ тушаал гарсантай холбогдуулан Батлан хамгаалахын сайдын 1995 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 03 дугаар тушаалын 1 дүгээр заалтын 2 дахь таслалаас хойшхи, болон 2 дугаар заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
5. Тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн захиргааны удирдлагын газар /хурандаа Л. Төмөрбат/-т үүрэг болгосугай.
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙДЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА
Текст томруулах
A
A
A
