A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Өмгөөлөгч, цагдан хорих, эрүүлжүүлэх, баривчлах, албадан саатуулах байр болон хорих ангид нэвтэрч сэжигтэн, яллагдагч,
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Өмгөөлөгч, цагдан хорих, эрүүлжүүлэх, баривчлах, албадан саатуулах байр болон хорих ангид нэвтэрч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч хоригдол болон баривчлагдсан хүнтэй уулзаж, хууль зүйн туслалцаа үзүүлэхэд мөрдөх журам /

Хэвлэх

1998 оны 04 сарын 09-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 83

Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хоригдол болон баривчлагдсан хүний өмгөөлүүлэх эрхийг хангах, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор ТУШААХ нь:

1.Өмгөөлөгч, цагдан хорих, эрүүлжүүлэх, баривчлах, албадан саатуулах байр болон хорих ангид нэвтэрч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч хоригдол болон баривчлагдсан хүнтэй уулзаж, хууль зүйн туслалцаа үзүүлэхэд мөрдөх журмыг хавсралтын ёсоор баталсугай.

2.Энэхүү журмыг мөрдөж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газрын дарга, хошууч генерал Ч.Амарболд, Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын дарга, хошууч генерал Л.Гарамжил нарт даалгасугай.

З.Энэхүү журмын заалтыг хэрэгжүүлэхийг Монголын Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч С.Нарангэрэлд зөвлөсүгэй.

4.Энэ тушаал гарсантай холбогдуулан 1984 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Нийгмийг аюулаас хамгаалах яам, Шүүх яамны сайдын хамтарсан А/48, 76 дугаар тушаалаар баталсан "Өмгөөлөгч урьдчилан цагдан хорих байр, гяндан, Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн болон хүмүүжил хөдөлмөрийн колонид нэвтэрч яллагдагч, шүүгдэгч, ялтантай уулзаж Эрх зүйн туслалцаа үзүүлэхэд мөрдөх журам"-ыг хүчингүй болсонд тооцсугай.