A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ХЗДХСайдын 2009 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 174 дугаар тушаалаар хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ХЗДХСайдын 2009 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 174 дугаар тушаалаар хүчингүй болсонд тооцсон/

2002 оны 10 сарын 24 өдөр

Улаанбаатар хот

Дугаар 246

Хууль зүйн мэдээллийн цахим сангийн аюулгүй байдал, найдвартай ажиллагааг хангах зорилгоор ТУШААХ нь:

1."Хууль зүйн мэдээллийн цахим санг баяжуулах, яамны хэмжээнд ашиглах болон иргэд хуулийн этгээдэд түгээх журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.

2.Энэ журамд хяналт тавьж ажиллахыг Мэдээлэл, хяналт-шинжилгээ үнэлгээний газар /Д.Мөнхгэрэл/-т даалгасугай.

3.Хайлтын цахим программ болон санг суурилуулах үйлчилгээний хураамжийн 50 хувийг тус яамны компьютер, техник хангамжийг сайжруулахад зарцуулж ажиллахыг Хууль тогтоомж, шүүх эрх мэдлийн эрдэм шинжилгээ, сургалт, мэдээлэл сурталчилгааны үндэсний төв /Ж.Амарсанаа/-д даалгасугай.

4.Хууль зүйн сайдын 1994 оны 17 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.