A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрэм, Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрэм /

2007 оны 187-р тушаалаар хүчингүй болсонд тооцсон

2003 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 110

"Дээд боловсролын тухай" Монгол Улсын хуулийн 4 дүгээр бүлгийн 8 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын зөвлөлийн 2003 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн хуралдааны тэмдэглэлийг үндэслэн ТУШААХ НЬ:

1. "Магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрэм"-ийг нэгдүгээр, Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрэм"-ийг хоёрдугаар хавсралтаар баталсугай.

2. Дүрмийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Шинжлэх ухаан, технологи, дээд боловсролын бодлого, зохицуулалтын газар, /М.Баасанжав/-т даалгасугай.

3. Энэ тушаал гарсантай холбогдуулан "Зөвлөл байгуулах тухай" Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2003 оны 47 дугаар тушаалын 41 дүгээр хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.