A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /БХС, БОАЖС-ын 2018 оны А/264/А-353 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/БХС, БОАЖС-ын 2018 оны А/264/А-353 дугаар тушаалаар хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД, БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Цэргийн анги, байгууллагын эзэмшлийн газар ашиглах журам/

1994 оны 7 дугаар сарын 30-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 395/111

Монгол Улсын Засгийн газрын 1994 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн "Зэвсэгт хүчин, бусад цэргийн анги, байгууллагын байршил, эзэмшил газрын тухай" 89 тоот тогтоолыг хэрэгжүүлэхийн тулд ТУШААХ НЬ:

1. Цэргийн анги, байгууллагын эзэмшлийн газар ашиглах журмыг нэгдүгээр хавсралтаар баталсугай.

2. Цэргийн анги, байгууллагын эзэмшлийн газар ашиглах журмыг цэргийн хүрээ, хотхон, анги, байгууллага, тэдний байрладаг орон нутгийн захиргааны байгууллагуудад 1994 оны 8 дугаар сарын 1-ний дотор хүргүүлж мөрдүүлэхийг Монгол Улсын Зэвсэгт хүчний ерөнхий штаб /хошууч генерал Р.Гаваа/-т даалгасугай.

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙД

1994 оны 8 дугаар сарын 26-ний өдөр улсын бүртгэлийн 711 дугаарт бүртгэсэн