A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ/Ойд цэвэрлэгээ хийх журам/ - /Энэ тушаалыг БОАЖС-ын 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 190-р тушаалаар хүчингүй болсонд тооцс
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ/Ойд цэвэрлэгээ хийх журам/ - /Энэ тушаалыг БОАЖС-ын 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 190-р тушаалаар хүчингүй болсонд тооцсон/

2002 оны 03 дугаар сарын 25-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 65

Байгаль орчны сайдын зөвлөлийн 2002 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн ТУШААХ нь:

1."Ойд цэвэрлэгээ хийх журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ журам батлагдсантай холбогдуулан "Ойд цэвэрлэгээ хийх түр журам"-ыг хүчингүй болсонд тооцсугай.

З.Ойн цэвэрлэгээгээр бэлтгэсэн хэрэглээний модыг тухай бүрд нь шалган үзэж, гарал үүслийн гэрчилгээ олгож байхыг Байгалийн нөөцийн газрын дарга Ө.Хоролдаваад даалгасугай.

4.Журмын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Дамдин, Байгалийн нөөцийн газрын дарга Ө.Хоролдаваа, Байгаль орчныг хамгаалах албаны дарга Ц.Банзрагч нарт үүрэг болгосугай.