- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ ТОГТООХ ТУХАЙ /БХБС-ын 2008 оны 17-р тушаалаар хүчингүй/

МОНГОЛ УЛСЫН ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ
ЖУРАМ ТОГТООХ ТУХАЙ /Гадаадад гаргахаар бэлтгэсэн барилгын зориулалттай төрөл бүрийн ган, сантехникийн бэлдэц, шугам хоолой, хаалт, арматурыг шалгах журам/
1994 оны 2 дугаар сарын 8-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 15
Барилга,хот байгуулалтын сайдын зөвлөлийн 1993 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн ТУШААХ нь:
1. "Гадаадад гаргахаар бэлтгэсэн барилгын зориулалттай төрөл бүрийн ган, сантехникийн бэлдэц, шугам хоолой, хаалт, арматурыг шалгах журам"-ыг хавсралтаар баталсугай.
2. Энэхүү журмыг хэрэгжүүлэх бүх арга хэмжээ авахыг Барилга, техник, ашиглалтын хяналтын газар /н.Лхагва/-д даалгасугай.
САЙД Р.САНДАЛХАН
1994 оны 7 дугаар сарын 27-ны өдөр улсын бүртгэлийн 686 дугаарт бүртгэсэн.
Текст томруулах
A
A
A
