A

A

A

Бүлэг: 1979

/СС-ын 2017 оны 13-р тушаалаар хүчингүй болсон/

САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Төрийн байгууллагын бүтээгдэхүүн нийлүүлэлтийн тайлангийн үлгэрчилсэн загвар/

2002 оны 12 сарын 04-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 364

Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай Монгол Улсын хуулийн 8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ нь:

1. " Төсвийн байгууллагын бүтээгдэхүүн нийлүүлэлтийн тайлан гаргах журам"-ыг / 1-р хавсралтыг 2006 оны 388 дугаар тушаалаар хүчингүй болгосон/ 1 дүгээр хавсралтаар, "Төрийн байгууллагын бүтээгдэхүүн нийлүүлэлтийн тайлангийн үлгэрчилсэн загвар"-ыг 2 дугаар хавсралтаар, "Төсвийн байгууллагын бүтээгдэхүүн тодорхойлох заавар"-ыг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Энэхүү журмыг Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг бүх шатны төсөвт байгууллагын ерөнхий менежер нарт үүрэг болгосугай.

САЙД Ч.УЛААН