A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /БОАЖС, ГХС-ын 2009 оны 334/104 тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД, ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /БОАЖС, ГХС-ын 2009 оны 334/104 тушаалаар хүчингүй болсон/

2008 оны 12 дугаар сарын 29-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 92/90

Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1."Химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх болон үйлдвэрлэх, худалдах журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.

2.Энэхүү журмыг аймаг, нийслэлд хүргүүлэх, сурталчлах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газар /Ц.Банзрагч/-т үүрэг болгосугай.

3. Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан "Журам батлах тухай" Байгаль орчны сайд, Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн сайдын 1998 оны 4 дүгээр сарын 29-ны өдрийн 86/А/120 дугаар хамтарсан тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ, ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД С.БАТБОЛД