A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам/ - /Уг тушаалыг ЭБЭХС-ын 2009 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 156 дугаар
Бүлэг: 1979

ҮЙЛДВЭР ХУДАЛДААНЫ САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам/ - /Уг тушаалыг ЭБЭХС-ын 2009 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 156 дугаар тушаалаар хүчингүй болсонд тооцсон/

2008 оны 05 дугаар сарын 08-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 116

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24.2 дахь хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 10.1.2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн хуралдааны 13 дугаар тэмдэглэлийг үндэслэн ТУШААХ нь:

1. Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэхүү журам батлагдсантай холбогдуулан Үйлдвэр, худалдааны сайдын 2007 оны 88, 2008 оны 76 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

3. Сонгон шалгаруцулалтын журмыг хэрэгжүүлж ажиллахыг Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар /Л.Болд/, журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн газар /Х.Бадамсүрэн/-т тус тус даалгасугай.

САЙД Х.НАРАНХҮҮ