A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /БХС-ын 2018 оны А/317 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/БХС-ын 2018 оны А/317 дугаар тушаалаар хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Ахлагчийн алба хаах журам/

2008 оны 03 дугаар сарын 07-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 75

"Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай" Монгол Улсын хуулийн 19 дүгээр зүйлийн 3 дахь заалт, Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн 2008 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 05 дугаар хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Ахлагчийн алба хаах журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.

2. Нийт бие бүрэлдэхүүнд судлуулах, сурталчлах зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Батлан хамгаалах яам /хошууч генерал М.Борбаатар/, Зэвсэгт хүчний Жанжин штаб /дэслэгч генерал Ц. Тогоо/-т даалгасугай.

3. Энэ тушаал гарсантай холбогдуулан Батлан хамгаалахын сайдын 2001 оны 370 дугаар тушаалаар батлагдсан "Ахлагчийн алба хаах журам"-ыг хүчингүй болсонд тооцсугай.

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ХОШУУЧ ГЕНЕРАЛ М.БОРБААТАР