- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Нийтээр дагаж мөрдүүлэх шийдвэрийн улсын нэгдсэн бүртгэлийн санг эрхлэн хөтлөх журам /

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Нийтээр дагаж мөрдүүлэх шийдвэрийн улсын нэгдсэн бүртгэлийн санг эрхлэн хөтлөх журам /
2003 оны 05 дугаар сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 97
Засгийн газрын 2003 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 8 дугаар тогтоолоор баталсан "Монгол Улсын сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга, Засгийн газрын агентлагийн даргын нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан шийдвэрийг хянаж, бүртгэх журам"-ын 5.5.1-д заасныг үндэслэн Тушаах нь:
1."Нийтээр дагаж мөрдүүлэх шийдвэрийн улсын нэгдсэн бүртгэлийн санг эрхлэн хөтлөх журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /Б.Цэрэндорж/-д даалгасугай.
3. Нийтээр дагаж мөрдүүлэх шийдвэрийн цахим санг 2004 оны 5 дугаар сарын 1-ний дотор ажилд оруулахыг Хууль зүйн бодлогын газрын дарга /Д.Баярсайхан/, Зохицуулалт, хяналт-шинжилгээний газрын дарга /Д.Мөнхгэрэл/ нарт, цахим санг бүрдүүлэх, программ, хангамж хийхэд шаардагдах зардлыг яамны төсвөөс гаргахыг Төрийн нарийн бичгийн дарга /Б.Цэрэндорж/-д үүрэг болгосугай.
САЙД Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
