A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЗАГВАР, ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ /Ургамал ашиглах зөвшөөрөл олгох эрхийн бичгийн загвар/ - /БОАЖС-ын 2009 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 240-р тушаа
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙДЫН ТУШААЛ

ЗАГВАР, ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ /Ургамал ашиглах зөвшөөрөл олгох эрхийн бичгийн загвар/ - /БОАЖС-ын 2009 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 240-р тушаалаар хүчингүй болсонд тооцсон/

1995 оны 10 дугаар сарын 21-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 138

Байгалийн ургамлын тухай Монгол Улсын хуулийн 3 дугаар зүйлийн 5, 15 дугаар зүйлийн 3, 4 дүгээр заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:

1. Ургамал ашиглах зөвшөөрөл олгох эрхийн бичгийн загварыг 1 дүгээр хавсралтын, элбэг ургамлын жагсаалтыг /өнөөгийн судлагдсан хэмжээнд/ 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2. Холбогдох мэргэжлийн байгууллагуудын санал, судалгаа шинжилгээний ажлын үр дүнг үндэслэн элбэг ургамлын жагсаалтад оруулах нэмэлт өөрчлөлтийн талаар санал боловсруулж шийдвэрлүүлж байхыг яамны Байгалийн нөөцийн газар /н.Мөнхбаатар/-т даалгасугай.

САЙД З.БАТЖАРГАЛ

1996 оны 02 дугаар сарын 09-ний өдөр улсын бүртгэлийн 854 дугаарт бүртгэсэн.