A

A

A

Бүлэг: 1979

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Говь-Алтай аймгийн Засаг даргын 2012 оны 76 тоот захирамжаар хүчингүй болсон/

2003 оны 01 сарын 15 өдөр Алтай хот

Дугаар 21

Эрүүл мэндийн яам, Сангийн сайдын 2001 оны 24/15 тоот тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор ЗАХИРАМЖЛАХ:

Нэг. УАШТ-ээс медаль хүртсэн баг тамирчдыг шагнаж урамшуулах журмыг хавсралтаар баталсугай.

Хоёр. Журмын дагуу баг тамирчид, дасгалжуулагчид олгох мөнгөн шагналыг төлөвлөн аймгийн Биеийн тамир спорт хорооны жил бүрийн төсөвт тусган хэрэгжүүлж байхыг Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтэс /Ж.Эрдэнэ/, Төлөвлөлт, бодлого зохицуулалтын хэлтэс /С.Төмөрхүү/-т даалгасугай.

ЗАСАГ ДАРГА Н.ЖАНЧИВДОРЖ

Улсын бүртгэлийн 2003 оны 01 сарын 15-ны өдрийн 1994 дугаарт бүртгэсэн