- Нүүр
- Сайдын тушаал
- ТУШААЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /2003 оны 216-т/

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ
ТУШААЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /2003 оны 216-т/
2009 оны 3 дугаар сарын 04-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 51
Нотариатын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1.Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2003 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 216 дугаар тушаалаар баталсан "Нотариатын үйлдэл эрхлэн хийх заавар"-ын 1.9 дэх хэсэг, 4.8.2 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/1.9 дэх хэсэг:
"1.9. Нотариатын үйлдэл хийсэн тухай тэмдэглэлд үйлчлүүлэгч болон гэрч, оролцогч нар нотариатч, нотариатын үүрэг гүйцэтгэгчийн дэргэд гарын үсэг зурна. Үйлчлүүлэгч эрхтэн дутуу болон өвчтэй, эсхүл бичиг үсэг мэдэхгүй зэрэг бусад шалтгаанаар гарын үсгээ зурах боломжгүй тохиолдолд Нотариатын тухай хуулийн 34, 35 дугаар зүйлийг баримтална."
2/ 4.8.2 дахь заалт:
"4.8.2. Тухайн бичиг баримт /гэрээ, гэрээслэл, итгэмжлэл гэх мэт/-д эрхтэн дутуу болон бусад хүндэтгэн үзэх шалтгаанаар өөрөө гарын үсгээ зурж чадахгүй бол энэ журмын 1.9-ийг баримтална."
2.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Т.Алтангэрэл/-т үүрэг болгосугай.
Текст томруулах
A
A
A
