- Нүүр
- Сайдын тушаал
- ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН БҮРТГЭЛИЙН ГАЗРЫН БҮТЭЦ ОРОН ТООГ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ
ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН БҮРТГЭЛИЙН ГАЗРЫН БҮТЭЦ ОРОН ТООГ БАТЛАХ ТУХАЙ
2001 оны 12 дугаар сарын 25-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 315
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын 2000 оны 32 дугаар тогтоол. Засгийн газрын 2000 оны 139 дүгээр тогтоол. 2001 оны 11 дүгээр тогтоолын 8 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газрын удирдлагын орон тоог газрын дарга 1, дэд дарга бөгөөд бүртгэлийн хэлтсийн дарга 1 байхаар тогтоосугай.
2. Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газрын нийт бүтцийг дор дурдснаар баталсугай;
- Захиргааны удирдлагын хэлтэс
- Бүртгэлийн хэлтэс
3. Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газрын орон тоо, албан тушаалын зэрэглэлийг хавсралтын ёсоор баталсугай.
5. Энэ тушаал батлагдсантай холбогдуулж Хууль зүй, дотоод хэргийн сайдын "Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газрын бүтэц, орон тоог батлах тухай" 2000 оны 46 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай
Текст томруулах
A
A
A
