A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН БҮТЦИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2016-8-3-ны өдрийн 10-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 8 дугаар Улаанбаатар сарын 29-ний өдөр Дугаар 20 хот

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН БҮТЦИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

/ЗГ-ын 2016-8-3-ны өдрийн 10-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын зохион байгуулалтын бүтцийг дор дурдсанаар баталсугай:

-Бодлого зохицуулалтын газар;

-Хууль, эрх зүйн газар;

-Орон нутгийн удирдлага, хөгжлийн газар;

-Зохион байгуулалтын газар (Санхүү, хөрөнгө оруулалт, үйлчилгээний хэлтэстэй);

2. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын орон тооны хязгаарыг 114 байхаар тогтоосугай. /Энэ заалтыг ЗГ-ын 2014-10-11-ний өдрийн 327-р тогтоолоор өөрчилсөн/ (Энэ заалтыг ЗГ-ын 2014 оны 382-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

3. Гадаадад байгаа Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн эрх ашгийг хамгаалах асуудлыг эрхэлсэн орон тооны бус зөвлөлийн ажлын албаны гадаадад байгаа иргэдтэй харилцах чиг үүргийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанд, "Зөгийн үүр" хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулах чиг үүргийг Эдийн засгийн хөгжлийн яаманд тус тус шилжүүлсүгэй.

4. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийн төслийг боловсруулан 2012 оны 9 дүгээр сард багтаан Засгийн газарт оруулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгт даалгасугай.

5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хөтөлбөр батлах тухай" Засгийн газрын 2010 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 250 дугаар тогтоолоор баталсан 1 дүгээр хавсралтын 3.1-ийг "Хилийн чанад дахь Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах Зөвлөл (цаашид "Зөвлөл" гэх)" гэсэн хэсгийг "Эдийн засгийн хөгжлийн яам" гэж өөрчлөн найруулж, мөн тогтоолын 2 дугаар хавсралтад "Зөвлөл" гэснийг "Эдийн засгийн хөгжлийн яам" гэж тус тус өөрчлөн "Үндэсний хорооны дүрэм, ажиллах журам батлах тухай" Засгийн газрын 2004 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 27 дугаар тогтоолоор баталсан хавсралтын "Дөрөв" дэх хэсэг, "Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг зөвшөөрөх, тус газрын бүтцийг батлах тухай" Засгийн газрын 2009 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 49 дүгээр тогтоолын 1, 2, 4, 5 дугаар зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.