- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТЭТГЭМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2012-10-27-ны 108-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2012 оны 7 дугаар Улаанбаатар
сарын 4-ний өдөр Дугаар 228 хот
ТЭТГЭМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2012-10-27-ны 108-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.4, 16.2, 22.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэнд тэтгэмж олгох журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн 18 хүртэлх насны хүүхдэд сар бүр олгох тэтгэмжийн хэмжээг 15000 төгрөгөөр, 18 болон түүнээс дээш насны гишүүнд сар бүр олгох тэтгэмжийн хэмжээг 10000 төгрөгөөр тус тус тогтоосугай.
3. Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийг тодорхойлох, тухайн өрхийн гишүүн-иргэнд тэтгэмж олгох болон өрхийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлж, хэвийн ажиллуулахад шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусгаж байхыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди, Сангийн сайд Д.Хаянхярваа нарт даалгасугай.
4. Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэнд тэтгэмж олгох ажлыг зохион байгуулахад нэн тэргүүнд шаардлагатай байгаа ажилтнуудыг авч ажиллуулах, техник хэрэгсэл болон программ хангамжийг боловсронгуй болгох, гарын авлага, маягт хэвлүүлэхэд нэмж шаардагдах 2.075.9 (хоёр тэрбум далан таван сая есөн зуун мянган) төгрөгийг 2012 оны төсвийн тодотголд тусгах замаар шийдвэрлэж, төсөвт тодотгол хийх хүртэлх хугацаанд батлагдсан төсвийн багцаасаа гаргах арга хэмжээ авахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандид даалгасугай.
5. Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэнд тэтгэмж олгож эхлэхтэй холбогдуулан Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд 5, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт 12, аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст нутаг дэвсгэрийн хүн амын тооноос хамааруулан 4-12 хүртэл, нийт 205 ажилтныг нэмж ажиллуулах асуудлыг 2012 оны төсвийн тодотголд тусган шийдвэрлүүлэхийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди, Сангийн сайд Д.Хаянхярваа нарт даалгасугай. /Энэ зүйлийг ЗГ-ын 2012 оны 14-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
6. Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэнд тэтгэмж олгох талаар олон нийтэд сурталчилж, уг ажлыг гардан зохион байгуулах үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага, аймаг, дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний байгууллагын удирдах болон гүйцэтгэх ажилтан, сум, хорооны нийгмийн ажилтнуудад зориулан сургалт зохион байгуулж, холбогдох гарын авлага бэлтгэн гаргах, тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн дэвтэр, хувийн хэрэг болон бусад маягтыг хэвлүүлэн хүргүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандид даалгасугай.
7. Дор дурдсан арга хэмжээ авч ажиллахыг бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосугай:
8. Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэнд олгох тэтгэмжийн хамрах хүрээг 2013 онд 20.000 өрхөөр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх (2012 оны инфляцийн түвшингээс багагүйгээр) арга хэмжээ авах, үүнд шаардагдах хөрөнгийг 2013 оны төсөвт тусгахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди, Сангийн сайд Д.Хаянхярваа нарт даалгасугай.
9. Энэхүү тогтоолыг 2012 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
Текст томруулах
A
A
A
