- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХАНГАМЖИЙН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2012 оны 10 дугаар сарын 13-ны өдөр
Дугаар 92
Улаанбаатар хот
ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХАНГАМЖИЙН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Улсын нөөцийн тухай хуулийн 5.1.2, 6.1, 13.1.4-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Улсын нөөцөөс 2500 тонн АИ-92 автобензин, 5700 тонн дизелийн түлш гаргахыг Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагвад зөвшөөрч, уг автобензин, дизелийн түлшийг тухайн үеийн жижиглэн худалдаалах үнээр холбогдох зардлыг тооцон газрын тосны бүтээгдэхүүн борлуулагч аж ахуйн нэгж, байгууллагад худалдаж, борлуулалтын орлогыг улсын нөөцийн бараа борлуулсан орлогын дансанд төвлөрүүлэн автобензин, дизелийн түлшээр улсын нөөцийг нөхөн бүрдүүлэх арга хэмжээ авахыг Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Дуламдорж нарт тус тус даалгасугай. /2012-10-27-ны 111-р тогтоолоор өөрчлөлт орсон/
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Уул уурхайн сайд Д.ГАНХУЯГ
Текст томруулах
A
A
A
