- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТЭТГЭМЖ, ТУСЛАМЖ, ХӨНГӨЛӨЛТИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ /ЗГ-ын 2012-10-27-ны 107-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН
ТОГТООЛ
2012 оны 5 дугаар Дугаар 184 Улаанбаатар сарын 30-ны өдөр хот
ТЭТГЭМЖ, ТУСЛАМЖ, ХӨНГӨЛӨЛТИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Нийгмийн халамжийн тухай хуулийн 16.1, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 5.2, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 5.4-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1.Нийгмийн халамжийн сангаас олгох зарим тэтгэмж, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үзүүлэх тусламж, хөнгөлөлтийн хэмжээг 1 дүгээр, протез, ортопед болон тусгай хэрэгслийн жишиг үнийн жагсаалтыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталж 2012 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй. 2.Үнэ, тариф болон амьжиргааны өртгийн өөрчлөлтийг харгалзан тэтгэмж, тусламж, хөнгөлөлтийн хэмжээ, протез, ортопед, тусгай хэрэгслийн жишиг үнэд тухай бүр өөрчлөлт оруулах талаар санал боловсруулан Засгийн газарт оруулж шийдвэрлүүлж байхыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандид даалгасугай. 3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Тусламж, хөнгөлөлтийн хэмжээг тогтоох тухай" Засгийн газрын 2008 оны 4 дүгээр сарын 30-ний өдрийн 161 дүгээр тогтоолыг 2012 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХӨДӨЛМӨРИЙН САЙД Т.ГАНДИ
Текст томруулах
A
A
A
