- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2012 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хот
Дугаар 50
Улаанбаатар хот
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН
БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Нийгмийн даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг дор дурдсанаар шинэчлэн баталсугай:
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга:
-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд
/Энэ хэсэгт Улсын Их Хурлын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 78 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан/
Засгийн газрыг төлөөлсөн гишүүнээр:
1/Сангийн сайд;
2/Хууль зүй, дотоод хэргийн сайд;
/Энэ заалтад Улсын Их Хурлын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 78 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан/
3/Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд
/Энэ заалтад Улсын Их Хурлын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 78 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан/
Даатгуулагчийг төлөөлсөн гишүүнээр:
4/Хаянхярваагийн Амгаланбаатар -Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд ерөнхийлөгч
5/Дагвадоржийн Дулмаа -Монголын чөлөөт үйлдвэрчний эвлэлүүдийн нэгдсэн холбооны тэргүүлэгч гишүүн
6/Цэндсүрэнгийн Отгонбаяр -Монголын татвар төлөгчдийн үйлдвэрчний эвлэлийн үндэсний холбооны удирдах зөвлөлийн
гишүүн
Ажил олгогчийг төлөөлсөн гишүүнээр:
7/Хуягийн Ганбаатар -Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч
8/Домбонгийн Үүрийнтуяа -Монголын албан бус эдийн засгийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн гишүүн
9/Жанчивдоржийн Батбаяр -"Кассандра Монголиа" ХХК-ийн ерөнхий захирал.
2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай" 2006 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 55 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A