- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2012 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 64
Төрийн ордон, Улаанбаатар хот
Засгийн газрын үнэт цаас гаргахыг
ЗӨВШӨӨРӨХ ТУХАЙ
Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Хүний хөгжил сангийн төсвийн алдагдал, тус сангийн төсвийн цаг зуурын хүндрэлийг даван туулахад зориулан 313.1 тэрбум /гурван зуун арван гурван тэрбум нэг зуун сая/ төгрөгийн Засгийн газрын үнэт цаасыг 2012 оны төсвийн жилд гаргаж, арилжаалахыг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуягт/-т зөвшөөрсүгэй.
2.Энэхүү тогтоолыг 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
