- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2012-12-22-ны 207-р тогтоолд/
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2013 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр
Дугаар 7
Улаанбаатар хот
ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Төсвийн тухай хуулийн 14.1.8-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
"Төсвийн төвлөрүүлэн захирагчийг батлах тухай" Засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 207 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Төсвийн төвлөрүүлэн захирагчдын жагсаалт"-ын 18 дахь заалтад "Шинжлэх ухааны академийн тэргүүлэгчдийн газрын дарга-Шинжлэх ухааны академийн тэргүүлэгчдийн газар болон Шинжлэх ухаан, технологийн сан, Нийгмийн шинжлэх ухааны байгууллага, Анагаах ухааны эрдэм шинжилгээний байгууллага, Хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний байгууллага, Техникийн шинжлэх ухааны эрдэм шинжилгээний байгууллага, Байгалийн шинжлэх ухааны байгууллагын төсвийн" гэснийг хассугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.ГАНТӨМӨР
Текст томруулах
A
A
A