- Нүүр
- Сайдын тушаал
- АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ/Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөл бэлтгэх явцад нөлөөллийн шинжилгээ хийх аргачлал/, /ХЗС-ын 2016-07-01-ний А/222 дугаар тушаалаар хүчингүй болгосон/

/ХЗС-ын 2016-07-01-ний А/222 дугаар тушаалаар хүчингүй болгосон/
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ
2011 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Дугаар 99 Улаанбаатар хот
Аргачлал батлах тухай
Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолоор баталсан "Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам"-ын 2.3.4 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1."Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөл бэлтгэх явцад нөлөөллийн шинжилгээ хийх аргачлал"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2.Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төслийг эрх бүхий этгээд бэлтгэхдээ дээрх аргачлалыг мөрдлөг болгон хэвшүүлэхэд арга зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлж ажиллахыг Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга /Т.Бат-Өлзий/-д, уг тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /Г.Баясгалан/-д тус тус үүрэг болгосугай.
САЙД Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
