- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖАГСААЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /2012 оны 131-р тогтоолд/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2013 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр
Дугаар 149
Улаанбаатар хот
ЖАГСААЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас 2012 онд 59.2 сая төгрөгийн өртөг бүхий тендер зарлан хэрэгжүүлсэнтэй холбогдуулан Засгийн газрын 2012 оны 131 дүгээр тогтоолоор баталсан "Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагын 2013 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалт"-ын XXYI.1.4.2-т "Бусад барилгын зураг төсөв-495.0" гэснийг "Бусад барилгын зураг төсөв-435.8" гэж өөрчилсүгэй.
2. Мөн жагсаалтын "XXYI.1.1.4 Цахим мэдээллийн төв, тоног төхөөрөмжийн хамт /НДС-ийн эх үүсвэрээр баригдах цахим архивтай хамтатган цогцоор шийдвэрлэх/ /Улаанбаатар/ 2,500.0", "XXYI.1.1.7 Ахмад дайчдад орон сууц олгох /Улаанбаатар/ 1,050.0" гэсэн төсөл, арга хэмжээг тус тус хассугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.ЭРДЭНЭ
Текст томруулах
A
A
A
