A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 5 дугаар Улаанбаатар сарын 11-ний өдөр Дугаар 171 хот

ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТУХАЙ

/ЗГ-ын 2017 оны 59-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Дархан-Газрын тос боловсруулах үйлдвэрийн төрийн өмчийн оролцооны хувь хэмжээг тус компанийн хувь нийлүүлэгчидтэй тохиролцох замаар 51, түүнээс дээш хувь болгож, үйлдвэр байгуулсан гэрээ, компанийн дүрэмд холбогдох өөрчлөлт оруулах арга хэмжээ авахыг Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Төрийн өмчийн хороо (Д.Цогтбаатар)-нд даалгасугай.

2. Дархан-Газрын тос боловсруулах үйлдвэрт газрын тос боловсруулах үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл олгох асуудлыг холбогдох хуульд заасны дагуу шийдвэрлэхийг Уул уурхайн сайд Д.Ганхуягт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Уул уурхайн сайд Д.ГАНХУЯГ