- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ОРОН СУУЦНЫ ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ЕРӨНХИЙ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2016 оны 97-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2013 оны 5 дугаар Улаанбаатар сарын 30-ны өдөр Дугаар 200 хот
ОРОН СУУЦНЫ ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ЕРӨНХИЙ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
/ЗГ-ын 2016-2-8-ны өдрийн 97-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам"-ыг хавсралт ёсоор баталсугай. /Хавсралтад ЗГ-ын 2014-5-10-ны өдрийн 151, ЗГ-ын 2015-7-7-ны өдрийн 296-р тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон/
2. Орон сууцны зээлийн хөнгөлөлтөд хамрах зорилтот бүлэгт үзүүлэх хөнгөлөлтийг тодорхойлох, хэрэгжүүлэх байгууллагын бүтэц, зохион байгуулалтын талаар тодорхой санал боловсруулан энэ оны 7 дугаар сард багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан нарт тус тус даалгасугай.
3. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа, түүний тэмдэглэлийн агуулга, тэмдэглэл хийх журмыг хамтран батлахыг Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд даалгаж, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайханд зөвлөсүгэй.
4. Тусгай зөвшөөрөлтэй компани, түүнийг үүсгэн байгуулахтай холбогдсон харилцаа болон үнэт цаас, түүний барьцаа хөрөнгийн бүртгэлтэй холбогдсон харилцааг шинэчлэх арга хэмжээ авахыг Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайханд зөвлөсүгэй.
5. Энэхүү тогтоолын хавсралтаар баталсан "Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам"-ыг олон нийтэд мэдээлэх, сурталчлах, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарт тус тус даалгаж, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалд зөвлөсүгэй.
Текст томруулах
A
A
A
