- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ /хөгжимчдөд/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2013 оны 8 дугаар сарын 9-ний өдөр
Дугаар 289
Улаанбаатар хот
МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ
Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Соёлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Бүгд Найрамдах Чех Улсад зохион байгуулагддаг Я.Косианы нэрэмжит олон улсын залуу хийлчдийн уралдаанд нэгдүгээр байр эзэлсэн Хөгжим бүжгийн коллежийн сурагч Г.Цэрэнчимэг, Г.Чингүүн нарт тус бүр 19.0 (арван есөн) сая, Бүгд Найрамдах Франц Улсад зохион байгуулагдсан М.Магины нэрэмжит олон улсын өсвөрийн төгөлдөр хуурчдын уралдаанд хоёрдугаар байр эзэлсэн Орхон аймгийн Баян-Өндөр цогцолбор сургуулийн сурагч Б.Өнөбилэгтэд 14.0 (арван дөрвөн) сая, Бүгд Найрамдах Австри Улсын Вена хотод зохион байгуулагдсан олон улсын хөгжмийн наадамд нэгдүгээр байр эзэлсэн Ардын урлагийн "Домог" хамтлагийн морин хуурч, хөөмэйч Д.Шинэцог-гени, нэгдүгээр байр эзэлсэн төгөлдөр хуурч Д.Баярцэцэг, хамтлаг тоглолтын төрлөөр нэгдүгээр байр эзэлсэн Ардын урлагийн "Домог" хамтлагт тус бүр 65.0 (жаран таван) сая төгрөгийн мөнгөн шагнал олгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.ОЮУНГЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
