A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр

Дугаар 392

Улаанбаатар

ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ

Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 22.1.2-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Инженер Н.Нацагнямын "Синхрон генераторын реактив чадлын автомат тохируулга болох NaNyam-AX12 болон түүний цахим лаборатори" бүтээлд Шинжлэх ухааны салбарын 2013 оны "Технологийн дэвшлийн шагнал"-ыг олгосугай.

2. Шагналд шаардагдах 100.0 (нэг зуун) сая төгрөгийг Шинжлэх ухаан, технологийн сангаас гаргахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.ГАНТӨМӨР