- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТЭТГЭВЭР, АСАРГААНЫ ТЭТГЭМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /ЗГ-ын 2015 оны 53-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2014 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 16
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТЭТГЭВЭР, АСАРГААНЫ ТЭТГЭМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
/ЗГ-ын 2015-2-9-ний өдрийн 53-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Нийгмийн халамжийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 2014 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн сард 115000 (нэг зуун арван таван мянга) төгрөгөөр, асаргааны тэтгэмжийн хэмжээг сард 52800 (тавин хоёр мянга найман зуу) төгрөгөөр тус тус тогтоон мөрдсүгэй.
2. "Нийгмийн халамжийн тэтгэвэр, нөхцөлт мөнгөн тэтгэмжийн хэмжээг өөрчлөн тогтоох тухай" Засгийн газрын 2012 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 81 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Текст томруулах
A
A
A
