- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨРИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ТООЦООТОЙ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2014 оны 2 дугаар сарын 28-ны өдөр
Дугаар 63
Улаанбаатар хот
ТӨРИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ТООЦООТОЙ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Батлан хамгаалах яамны харьяа аж ахуйн нэгж, байгууллагуудыг үр ашигтай ажиллуулах, нэгдмэл удирдлагаар хангах зорилгоор "Монгол цэрэг констракшн", "Транссэргэлт" аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газар болон "Батпромимпекс" ХХК-ийг нэгтгэн, нэгдсэн зохион байгуулалтад оруулж "Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл" аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчилж Батлан хамгаалах яамны харьяанд байгуулсугай. 2. "Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл" аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газрын орон тооны хязгаарыг тогтоож, зохион байгуулалтын бүтэц, дүрмийг баталж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, Төрийн өмчийн хороо (Д.Цогтбаатар)-нд даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Батлан хамгаалахын сайд Д.БАТ-ЭРДЭНЭ
Текст томруулах
A
A
A
