A

A

A

Захиргааны хэм хэмжээний актын төсөл

УЛААНБААТАР ХОТЫН НУТАГ ДЭВСГЭРТ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЗОГСООЛ АЖИЛЛУУЛАХ, ТӨЛБӨР АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ

  • Нийтлэсэн: Улаанбаатар
  • Огноо: 2023-04-06 16:07:18
  • Нийт ирүүлсэн санал 16
  • Дагасан тоо 0
  • Үзсэн тоо 2890

Эрх, үүрэг заасан зохицуулалт дээр дараах санал байна

6.2.1 дэх заалтыг хасах шаардлагатай. Учир нь зогсоол гэдэг ерөнхий утгаараа автомашин зогсох шаардлагатай талбай гэсэн утга. Тэр нь өөр этгээдийн мэдэлд байгаа бол төлбөр төлж болно. Гэхдээ энэ нь зөвхөн автомашиныг түр хугацаанд байрлуулж орхих үйлчилгээнд төлбөр төлөх, авах харилцаа тул үүнд тухайн машины татвар, торгууль төлөгдсөн эсэх нь энэ харилцаанд ямар ч хамаарал байхгүй. Мөн үйлчилгээ эрхлэгчийн үүрэг дээр үйлчилгээний хөлсөнд Татварын ерөнхий хуульд заасан төлбөрийн баримтыг хэвлэж өгөх эсхүл цахимаар үйлчлүүлэгчид заавал өгөхийг нэмж оруулж оруулах шаардлагатай. Эрхээ эдэлж байгаа бол хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх нь зарчим мөн болно.

  • С.БатОчир
  • 2023-04-19 10:32:59

Санал хүсэлтийн ID

KWSW-HBCN-RML94

Санал хүсэлтийн огноо

2023-04-19 10:32:59

Санал хүсэлтийн төлөв

Шинэ