A

A

A

Захиргааны хэм хэмжээний актын төсөл

УЛААНБААТАР ХОТЫН НУТАГ ДЭВСГЭРТ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЗОГСООЛ АЖИЛЛУУЛАХ, ТӨЛБӨР АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ

  • Нийтлэсэн: Улаанбаатар
  • Огноо: 2023-04-06 16:07:18
  • Нийт ирүүлсэн санал 16
  • Дагасан тоо 0
  • Үзсэн тоо 2890

дугаар 3

Уг гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн идэвхитэй үйлдлийг бүлэглэн санаатай хийсэн нь 2002 оны Эрүүгийн хуульд заасан “Бусдын эд хөрөнгийг хулгайлах”, “Эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлэх”, “Хууль бусаар Монгол Улсын хил нэвтрэх” гэмт хэрэг болон 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Мал хулгайлах”, “Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх”, “Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх” гэмт хэргийн бүх шинжийг агуулжээ. Эрүүгийн хуулийн тусгай ангид заагдсан “Эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлэх”, “Хууль бусаар Монгол Улсын хил нэвтрэх” хэргүүд нь хууль бус үйлдлийн улмаас бодит хохирол заавал учирсан байхыг шаарддаггүй буюу хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэргүүд байна. Дээрх хууль бус үйлдлүүдийн улмаас Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Монгол Улсын иргэний өмчлөх эрх, хилийн халдашгүй дархан байдал, эдийн засгийн аюулгүй байдал зөрчигдсөн. Мөн Х, Ц нар нь бусдын малыг хулгайлж, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, мөн улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэргийг үйлдэхийн өмнө уг гэмт хэргийг хэрхэн үйлдэх талаар урьдчилан тохиролцсон, хэн нь юу хийх талаараа үгсэн тохирсон байгаа нь тэднийг “зохион байгуулалттай гэмт бүлэг” гэж үзэх үндэслэл болохгүй. -Субъектив шинж нь Х, Ц нар бусдын мал хулгайлж, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэн, мөн улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн өөрсдийн үйлдлийг хууль бус гэдгийг мэдэж, түүний нийгмийн хор аюулыг урьдаас ухамсарлан мэдсэн атлаа түүнийг хүсэж үйлдсэн, санаатай гэм буруугийн хэлбэртэй байна. Эдгээр хэрэг нь ямарч сэдэлтээр үйлдэгдсэн байж болох буюу энэ нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй. Дүгнэлт: Х, Ц нарын үйлдэлд санаатай гэмт хэргийн бүрэлдэхүүн байх тул хэргийн зүйлчлэлийг хийж, эрүүгийн хариуцлага оногдуулах асуудлыг зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай. Хоѐрдугаар алхам: Х, Ц нарын үйлдэлд тохирох хэм хэмжээг сонгож авах Х, Ц нар нь бусдын малыг хулгайлж, Монгол Улсын хилийн боомтгүй газраар хууль бусаар хил нэвтрүүлсэн, мөн бүлэглэн улсын хилийн 170 дугаартай тэмдэгтээр хууль бусаар хил нэвтрэн гарсан Х, Ц нар бүлэглэн, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр иргэн С-ийн 10 тооны адууг хулгайлан 9 сая 330 мянган төгрөгийн хохирол учруулан, Монгол Улсын хилийн боомтгүй газраар хууль бусаар хил нэвтрүүлсэн, мөн 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр бүлэглэн улсын хилийн 170 дугаартай тэмдэгтээр хууль бусаар хил нэвтрэн гарсан үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэг, 175 дугаар зүйлийн 175.2 дэх хэсгийг сонгон авч үзье. Мөн энэ хэргийг зүйлчлэхэд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 /Бусдын олон тооны мал хулгайлсан/, 18.5 дугаар зүйлийн 1 /Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх/, 19.14 дүгээр зүйлийн 2-ийн 2.1 /Монгол Улсын хилийг бүлэглэн хууль бусаар нэвтрэх/-д заасныг тохирох эсэхийг судлах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, Х, Ц нарын эрх зүйн байдал нь аль хуулийн дагуу зүйлчилбэл дээрдэх боломжтой болохыг үнэлэх нь тохирох хэм хэмжээг зөв сонгоход чухал ач холбогдолтой байна.

  • Г.ШҮРЭНЦЭЦЭГ
  • 2023-05-08 22:24:01

Санал хүсэлтийн ID

KXAX-ZFPG-UEL33

Санал хүсэлтийн огноо

2023-05-08 22:24:01

Санал хүсэлтийн төлөв

Шинэ