A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын олон улсын гэрээ
  • КОНВЕНЦ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ”Соёлын үнэт зүйлсийг хууль бусаар хилээр гаргах, оруулах, түүнчлэн өмчлөх эрхийг шилжүүлэхийг хориглох, урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай”
Бүлэг: 1979

БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН БАГА ХУРЛЫН ТОГТООЛ

1991 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр

Дугаар 2

КОНВЕНЦИ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ

БНМАУ-ын Бага Хурлаас ТОГТООХ нь:

1."Соёлын үнэт зүйлийг хууль бусаар хилээр гаргах, оруулах, түүнчлэн өмчлөх эрхийг шилжүүлэхийг хориглох, урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай" 1970 оны конвенцийг соёрхон баталсугай.

2. Энэхүү конвенцээс үүдэн гарах БНМАУ-ын үүргийг хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг БНМАУ-ын Засгийн газарт даалгасугай.

БНМАУ-ЫН БАГА ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ

БНМАУ-ЫН БАГА ХУРЛЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.ЧИМИД