- Нүүр
- Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
- МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ТУХАЙ ХУУЛЬТАЙ ХОЛБОГДСОН МАРГААНЫГ ХЯНАН ХЭЛЭЛЦСЭН ТУХАЙ / Дүгнэлт /

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ТУХАЙ ХУУЛЬТАЙ ХОЛБОГДСОН МАРГААНЫГ ХЯНАН ХЭЛЭЛЦСЭН ТУХАЙ / Дүгнэлт /
1994 оны 01 дугаар сарын 07-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 01
Үндсэн хуулийн Цэцийн хуралдааны дүгнэлтийг 1994.01.07-ны өдөр Төрийн ордны 251 дүгээр тасалгаанд үйлдэв. Цэцийн хуралдааныг Цэцийн гишүүн Г.Нямдоо даргалж, гишүүдэд Л.Баасан, Н.Жанцан /илтгэгч/, С.Жанцан, Д.Чилхаажав нар оролцов. Цэцийн хуралдааны нарийн бичгийн даргаар Цэцийн нарийн бичгийн дарга Б.Цэндээхүү, маргагч талыг төлөөлж Монгол Улсын иргэн С.Зориг, А.Энхбат, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Ц.Шаравдорж, Г.Ганболд нар тус тус оролцов. |
Монгол Улсын иргэн С.Зориг, А.Энхбат нар Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцэд хандаж гаргасан өргөдөл, түүнд холбогдуулан өгсөн тайлбартаа доорхи асуудлыг тавьж байна. |
Монгол Улсын Шүүхийн тухай хуульд "Хуулиар шүүхэд харъяалуулсан хэрэг, маргаан" гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-ийн агуулгад нийцэхгүй болжээ. Учир нь хуулиар шүүхэд харъяалуулаагүй хэрэг маргаан гэж байна. Түүний талаар шүүхээс өөр ямарваа нэг байгууллага эцсийн шийдвэр гаргаж болно гэсэн логик санааг агуулж байна. Хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой аливаа асуудлыг хуулийн дагуу байгуулагдсан шударга шүүх л шийдвэрлэх ёстой гэж үзжээ. |
Шүүгчийг шилж сонгохтой холбогдож гарсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн шийдвэр эцсийн байх тухай шүүхийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 2 дугаар заалт, шүүгчид сахилгын шийтгэл оноосон Сахилгын хороо, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шийдвэрийн талаар шүүгч шүүхэд гомдол гаргах эрхийг хязгаарласан заалтууд нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т иргэн бүхэн шүүхэд гомдол гаргах, шударга шүүхээр шүүлгэх эрхийг хассан байна гэж үзжээ. |
Шүүхийн ерөнхий зөвлөл нь Үндсэн хуульд зааснаар хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийн бие даан ажиллахтай холбоотой үүргийг биелүүлэх ёстой. Гэтэл Шүүхийн ерөнхий зөвлөл бүх шүүгчдэд сахилгын хэрэг үүсгэх, сахилгын хэргийг хэлэлцэх, сахилгын шийтгэлийн төрөл сонгох эрхтэй болсон нь /хуулийн 49 дүгээр зүйлийн 3, 4/ тухайн байгууллагын үндсэн чиг үүрэг болох шүүгчдийн эрх ашгийг хамгаалах явдлыг шийтгэл, арга хэмжээ авч айлгадаг чиг үүргээр цохисон байна гэж үзжээ. |
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн заалт нь шүүгчид нэр дэвшигчдийн бүртгэхдээ шүүгчээр томилох хүний болзлыг бүртгэх үед хангасан байхаар заасан нь Үндсэн хуулийн 51 дүгээр зүйлийн 3 дахь заалтын агуулгыг зөрчиж байна. Шүүгчээр томилох хүний болзол Ерөнхийлөгч томилох үед л бүрэн хангагдсан байх ёстой гэж үзжээ. |
Ийм алдаанаас бол Дээд шүүхийн шүүгчээр ажиллажбайсан Дашдоржийг нас хүрээгүй гэдгээр, Цэцгээг ажилласан жил дутуу гэдгээр тус тус бүртгэхээс татгалзсан болохыг тэмдэглээд дээрх хүмүүсийг гэрчээр асуухыг хүсэлт болгосон байна. |
Монгол Улсын иргэн Ш.Шагдарсүрэн Үндсэн хуулийн цэцэд "Эрх чөлөө" сонины 1993.12.30-ны дугаараар дамжуулж гомдол гаргахдаа "Шүүхийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 9 дүгээр заалтад Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч, шүүгч гадаадад зорчих, байх хугацаандаа дипломат эрх, дархан эрх эдэлнэ гэсэн заалт Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 1, 2-ыг зөрчиж байна. Дипломат эрх, дархан эрх эдлэх асуудлыг тухайн улсын парламент зарлахгүй, олон улсын конвенцийн дагуу олгох ёстой" гэжээ. |
Үндсэн хуулийн Цэцэд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Шаравдорж, Г.Ганболд нар өгсөн тайлбартаа: |
Хуулиар шүүхэд харъяалуулсан хэрэг маргаан гэж байна. Тухайлбал Үндсэн хуулийн Цэцэд харъяалагдах маргааныг хэлж болно. Ийм учраас энэ заалтыг санамсаргүй авч хэрэглээгүй. |
Мөн шүүхийн ерөнхий зөвлөлийн нэг үндсэн үүрэг нь шүүгчдийг шилж сонгох явдал. Ийм учраас энэ асуудлаараа эцсийн шийдвэр гаргаж болно. Хэрэв шүүгчдийг томилох, сахилгын арга хэмжээ авах бүхэнд шүүхэд заргалдаад байна гэвэл Шүүгчийг шүүх томилох, шүүгчийг шүүх шилж сонгох асуудал болно. Тэгэхээр хараат бус шүүх бүрэлдүүлэх боломжгүй болно. Сахилгын хороо бол эцсийн шийдвэр гаргадаг байгууллага биш. Сахилгын хорооны шийдвэрийн талаар шүүхэд гомдол гаргах эрхгүй гэж энэ хуулинд заагаагүй. Шүүгчид сахилгын хариуцлага хүлээлгэж байгаа нь нэг талаас шүүгчдийн эрх ашгийг хамгаалж байгаа хэлбэр гэж үзэх үндэстэй. |
Хуульчдаас шүүгчийг шилж олох ажлын эхний шатны нэг бол шүүгчид нэр дэвшигчдийг бүртгэхдээ Үндсэн хуулийн шаардлагыг хангасан эсэхийг хянах үүрэгтэй байх нь зүйн хэрэг. Ерөнхийлөгчөөс шүүгчдийг томилох хугацаа нь урьдаас мэдэгддэг зүйл биш. |
Мөн манай улсын Үндсэн хуульд ерөнхий шүүгч, шүүгчид дипломат эрх, дархан эрх эдлүүлэхийг хориглосон зүйл байхгүй гэсэн тайлбарыг өгчээ. |
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийг Улсын Их Хурлаас хэлэлцэн батлах үед маргагч талуудаас Үндсэн хуулийн Цэцэд хандаж байгаа дээрх асуудлуудаар Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргаан үндсэндээ болоогүй байна. Харин уг хуулийн 2 дугаар хэлэлцүүлгийн үед 1993.02.01-ний хуралдаан дээр Улсын Их Хурлын орлогч дарга Ж.Гомбожав хэлэхдээ "Үндсэн хуулийн заалт ёсоор бол Ерөнхий зөвлөл шүүгчийн эрх ашгийг хамгаалах ёстой. Өөрөө шилж сонгоод дараа нь шийтгээд байгаа явдал бол тэрэнд нийцэж байна уу? Үгүй юу? Би бол Ерөнхий зөвлөл шүүгчийг ингэж шийтгээд байгаа явдал бол Үндсэн хуулиар олгогдсон эрхээ хэтрүүлж байна. Үндсэн хууль зөрчсөн заалт орж байна гэж үзэж байна" хэмээн маргажээ. |
Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцэд Гадаад харилцааны яамны Гэрээ эрхийн хэлтсийн дарга Ц.Сүхбаатар өгсөн тодорхойлолтдоо: "Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 9 дүгээр заалт Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч, шүүгч гадаадад зорчих, байх хугацаандаа дипломат эрх ямба, дархан эрх эдэлнэ гэсэн заалт нь Үндсэн хуультай нийцэхгүй байна. Энэ нь дотоодын хууль тогтоомжийг олон улсын хууль тогтоомжоос дээгүүр тавьж байгаа асуудал. Өөрөөр хэлбэл Монгол Улс тодорхой хүмүүсээ гадаадад байхад нь дипломат эрх, дархан эрх эдлүүл гэж тулгаж байгаа хэрэг. Дипломат паспорттай хүмүүсийг гадаад улсад хүндэтгэнэ. Харин тэр дипломат эрх ямба, дархан эрх эдлүүлэх эсэх асуудал нь тухайн улсын дотоод асуудал. Энэ тухай дипломат харилцааны тухай Венийн конвенц болон олон улсын хамгаалалтыг хүлээх хүмүүс түүний дотор дипломат төлөөлөгчдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон шүүн цээрлүүлэх тухай конвенцид тодорхой заасан. Эдгээр конвенцид Монгол улс нэгдэн орсон юм" гэжээ. |
ХЯНАВАЛ: |
Монгол Улсын иргэн С.Зориг, А.Энхбат, Ш.Шагдарсүрэн нарын гомдолдоо дурьдсан "Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 41 дүгээр зүйл, 42 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 47 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 64 дүгээр зүйлийн 9 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуультай зөрчилдөж байна" гэсэн хүсэлтийг хүлээн авах үндэслэлтэй байна. |
Монгол Улсын Үндсэн хуульд заасан шүүгчийг томилоход тавих шаардлагыг Монгол Улсын Шүүхийн тухай хуульд шүүгчид нэр дэвшигчдийг бүртгэх үед хангасан байхыг шаардсанаараа Үндсэн хуулийн агуулгад нийцээгүй байна. |
Шүүгчийг шилж сонгохтой холбогдож гарсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн шийдвэр эцсийн байх тухай Монгол Улсын шүүхийн хуулийн заалт нь нэр дэвшигч иргэнийхээ хувьд эрх нь зөрчигдсөн гэж үзвэл шүүхэд гомдол гаргах эрхийг хязгаарлажээ. |
Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийн бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ гэж заажээ. |
Гэтэл Монгол Улсын Шүүхийн тухай хуулиар Шүүхийн ерөнхий зөвлөлд сахилгын хэрэг үүсгэх /хуулийн 47 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/, сахилгын хэргийг хэлэлцэх, сахилгын шийтгэлийн төрөл сонгох /хуулийн 49 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсгүүд/ эрхтэй болгосон нь тухайн байгууллагын үндсэн чиг үүргийг хуулийн агуулгаас өргөтгөөд зогсоогүй сахилгын хороог өөрөө байгуулж, түүний шийдвэрийг хянаж өөрчилдөг эрхийг өөртөө авснаараа шүүн таслах ажиллагаанд оролцох боломжтой болжээ. |
Монгол Улсын Шүүхийн тухай хуульд Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч, шүүгчид гадаад улсад зорчих, байх хугацаандаа дипломат эрх, ямба, дархан эрх эдлэх тухай заасан нь Монгол Улсын нэгдэн орсон олон улсын холбогдох конвенциор зохицуулах харилцааг үндэсний хуулиар зохицуулаад зогсохгүй ийнхүү хуульчлахдаа конвенцийн агуулгыг зөрчсөн байна. Энэ нь үндэсний хууль тогтоомжийг олон улсын эрх зүйн хэм хэмжээнээс дээгүүр тавиад зогсоогүй бусад улсад өөрийн хуулийг биелүүлэхийг тулгах хандлагатай болжээ. |
Үндсэн хуулийн Цэцийн хуралдааны явцад гомдол гаргагч иргэн А.Энхбат, С.Зориг нар сахилгын хорооны шийдвэрт шүүгч шүүхэд гомдол гаргах эрхийг хязгаарласан заалт Үндсэн хуулийг зөрчжээ гэсэн гомдлоосоо татгалзсан тул уг асуудлыг хянан хэлэлцэх шаардлагагүй гэж үзэв. |
А.Энхбат, С.Зориг нарын гомдолд буй "Хуулиар шүүхэд харъяалуулсан хэрэг, маргаан гэсэн ойлголт нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан агуулгатай нийцэхгүй байна" гэсэн хүсэлт нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн талаарх үзэл баримтлалын чанартай зүйл бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн заалттай нийцэж байх тул хүсэлтийг хангах үндэслэлгүй байна. |
Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйл, Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийг удирдлага болгон гаргах ДҮГНЭЛТ: |
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн "Шүүгчийг шилж сонгохтой холбогдож гарсан Ерөнхий зөвлөлийн шийдвэр эцсийнх байна" гэсэн 42 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалт Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсгийг, Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчдэд сахилгын хэрэг үүсгэх тухай /Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 1/, сахилгын шийтгэлд гомдол гаргах, сахилгын шийтгэлийн төрөл сонгох тухай /Шүүхийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 3, 4/, дэх заалтууд Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсгийн заалтыг, шүүгчид нэр дэвшигчдийг бүртгэх тухай Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 41 дүгээр зүйл Үндсэн хуулийн 51 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн заалтыг, Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч, шүүгч гадаадад зорчих, байх хугацаандаа дипломат эрх ямба, дархан эрх эдлэх тухай Шүүхийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 9 дэх хэсгийн заалт Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтыг тус тус зөрчжээ. |
Иргэн С.Зориг, А.Энхбат нарын "Хуулиар шүүхэд харъяалуулсан хэрэг, маргаан" гэсэн Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалт Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсгийн заалтыг зөрчиж байна гэсэн гомдлыг Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгов. |
Манай дүгнэлтийг хэрхэн шийдвэрлэсэн тухай хариуг түүнийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор мэдэгдэхийг Улсын Их Хуралд уламжилж байна. |
ДАРГА Г.НЯМДОО |
ГИШҮҮД Л.БААСАН |
С.ЖАНЦАН |
Н.ЖАНЦАН |
Д.ЧИЛХААЖАВ |
Текст томруулах
A
A
A

МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ТУХАЙ ХУУЛЬТАЙ ХОЛБОГДСОН МАРГААНЫГ ХЯНАН ХЭЛЭЛЦСЭН ТУХАЙ / Дүгнэлт /
1994 оны 01 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хот
![]() |

Сонсох:
Таны санал хүсэлт