A

A

A

Бүлэг: 1979

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ БАРУУНБАЯН-УЛААН СУМЫНИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫНТОГТООЛ

2021 оны 6 дугаар сарын 4-ний өдөр

Дугаар 3/03

Хөөвөр

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "д", Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалтыг үндэслэн ТОГТООХ нь:

1. Нэг малын тоо толгойн албан татварын хэмжээг хавсралт ёсоор тогтоож баталсугай.

2. Малын тоо толгойн албан татварын тогтоосон хэмжээг малчид, иргэдэд сурталчлан танилцуулж жил бүрийн 07 дугаар сарын 15, 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор татварыг сумын төсөвт төвлөрүүлэх ажлыг зохион байгуулан жилийн эцэст сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанд тайлагнаж ажиллахыг сумын Засаг дарга (Д.Баатарчулуун)-д үүрэг болгосугай.

3. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга (Ц.Цэрэндолгор)-д үүрэг болгосугай.

4.Сумын хэмжээнд малын тоо толгойн албан татварын хэмжээг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл 0 (тэг) төгрөг байхаар тогтоосугай.

ДАРГА  Б.АНХБАЯР