A

A

A

Бүлэг: 1979

ДУНДГОВЬ АЙМГИЙН ӨЛЗИЙТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 3 дугаар сарын 4-ний өдөр

Дугаар 17

Рашаант

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАР ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д", Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь хэсгийг тус тус үндэслэн иргэдийн Тѳлѳѳлѳгчдийн Хурлаас ТОГТООХ НЬ:

1.Сумын мал тооллогын дүнг үндэслэн нэг малый тоо толгойд ногдуулах татварыг тэмээнд 0 тѳгрѳг, адуунд 2000 тѳгрѳг, үхэрт 2000 тѳгрѳг, ямаанд 500 тѳгрѳг, хонинд 400 тѳгрѳгѳѳр, 200 хүртэлх малтай ѳрхийн бог малын татварыг 0 тѳгрѳгѳѳр тус тус тогтоосугай. 2021 онд ногдуулсан малын тоо толгойн албан татварын хэмжээг 50 (тавь) хувиар бууруулж хөнгөлөлт үзүүлсүгэй. /Сумын ИТХ-ын 2021 оны 24 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсныг тусгав/

 

2.Малын тоо толгойн албан татварыг иргэд, малчдад сурталчилж, хугацаанд нь тѳсѳвт тѳвлѳрүүлж зориулалтын дагуу зарцуулж байхыг сумын Засаг даргад үүрэг болгосугай.

3.Энэхүү Тогтоолыг Хууль зүйн асуудал эрхэлсэн тѳрийн захиргааны тѳв байгууллагад улсын буртгэлд бүртгүүлсэн ѳдрѳѳс эхлэн хучин тѳгѳлдѳр мѳрдсүгэй.

4.Сумын иргэдийн Тѳлѳѳлѳгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 18-ны ѳдрийн 11 дугээр тогтоолыг энэ ѳдрѳѳс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА  Д.ЖАРГАЛСАЙХАН