- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- БИЧИЛ УУРХАЙГААР АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОХ ЖУРАМ
Засгийн газрын 2022 оны 296 дугаар
тогтоолын хавсралт
БИЧИЛ УУРХАЙГААР АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОХ ЖУРАМ
Нэг.Ерөнхий зүйл
1.1.Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохтой холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.
1.2.Энэ журам нь ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт болон түгээмэл тархацтайгаас бусад төрлийн ашигт малтмалыг бичил уурхайгаар олборлох үйл ажиллагаанд хамаарна.
1.3.Энэ журмын зорилго нь үйлдвэрлэлийн аргаар ашиглахад эдийн засгийн үр ашиггүй нөөц, ашиглалтын болон технологийн хаягдлаар бий болсон талбайд ашигт малтмалыг бичил уурхайгаар олборлох, байгаль орчныг хамгаалах, орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэхэд оршино.
1.4.Бичил уурхай эрхлэгч этгээд нь Иргэний хуулийн 35.1-д заасан нөхөрлөл, 36.4-т заасан хоршооны хэлбэрээр зохион байгуулагдсан хуулийн этгээд, мөн хуулийн 481.1-д заасан бүртгэгдээгүй нөхөрлөлийн хэлбэртэй байна.
1.5.Нэг нөхөрлөл, хоршооны гишүүдийн тоо нь 9-өөс цөөнгүй байх бөгөөд гишүүн нь өөр нөхөрлөл, хоршоонд бүртгэлгүй байна.
1.6.Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаанд өмнө нь хөндөгдөөгүй болон нөхөн сэргээлт хийж хүлээлгэн өгсөн газар ашиглуулахыг хориглоно.
Хоёр.Ашигт малтмал олборлох өргөдөл гаргах,
түүнийг хянан шийдвэрлэх
2.1.Бичил уурхай эрхлэгч этгээд нь бичил уурхайгаар ашигт малтмал олборлохыг хүссэн өргөдлийг тухайн сум, дүүргийн Засаг даргад энэ журмын 1 дүгээр хавсралтад заасны дагуу гаргана.
2.2.Өргөдөлд бичил уурхайгаар ашигт малтмал олборлоход ашиглах техник хэрэгслийн гэрэл зураг, техникийн үзүүлэлтийг хавсаргасан байна.
2.3.Бичил уурхай эрхлэгч этгээд нь дараахь шаардлагыг хангасан иргэнийг бичил уурхайд ажиллуулна:
2.3.1.18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн;
2.3.2.тухайн аймаг, нийслэлд оршин суугчаар бүртгүүлсэн;
2.3.3.нөхөрлөл, хоршооны гишүүн;
2.3.4.бичил уурхайн мэргэжлийн холбооны зохион байгуулсан бичил уурхайн эрх зүйн зохицуулалт, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нөхөн сэргээлтийн болон бичил уурхайгаар олборлох бүтээгдэхүүний гарал үүслийг тодорхойлох сургалтад хамрагдан гэрчилгээ авсан;
2.3.5.харьяалах аймаг, нийслэлийн татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн.
2.4.Энэ журмын 2.3-т заасан шаардлагыг хангаагүй иргэнийг гишүүнээр авсан бичил уурхай эрхлэгч этгээдийн гаргасан өргөдлийг хүлээн авахгүй.
2.5.Сум, дүүргийн Засаг дарга нь энэ журмын 5.1.2-т заасны дагуу тусгай хэрэгцээнд авсан газрын шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтаан тухайн талбайд гаргасан өргөдлийн дарааллын дагуу бичил уурхай эрхлэгч этгээдтэй бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг энэ журмын 2 дугаар хавсралтад заасан загварын дагуу бичил уурхайн мэргэжлийн холбоотой хамтран байгуулна.
2.6.Энэ журмын 2.5-д заасан хугацаанд сум, дүүргийн Засаг дарга бичил уурхай эрхлэгч этгээдтэй гэрээ байгуулаагүй бол гэрээ байгуулаагүй үндэслэлээ өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэнэ.
2.7.Энэ журмын 9.1.1-д заасан дүгнэлтээр бичил уурхайн зориулалтаар ашиглах боломжгүй нь тогтоогдвол тухайн сум, дүүргийн Засаг дарга бичил уурхай эрхлэгч этгээдэд мэдэгдэж, өргөдлийг буцаана.
2.8.Энэ журмын 2.3.4-т заасан сургалтын агуулга, хөтөлбөрийг төрийн захиргааны байгууллага, бичил уурхайн мэргэжлийн холбоо хамтран баталж хэрэгжүүлнэ.
Гурав.Бичил уурхай эрхлэгч этгээдийн эрх, үүрэг
3.1.Бичил уурхай эрхлэгч этгээд нь дараахь эрхтэй байна:
3.1.1.бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газрын талаарх мэдээллийг сум, дүүргийн Засаг даргаас авах;
3.1.2.бичил уурхайгаар ашигт малтмал олборлохыг хүссэн өргөдөл гаргах;
3.1.3.бичил уурхайгаар ашигт малтмал олборлохыг хүссэн өргөдлийн бүртгэлийн дарааллаар сум, дүүргийн Засаг даргатай гэрээ байгуулах;
3.1.4.гэрээ байгуулсан бичил уурхай эрхлэгч этгээд нь ашигт малтмал олборлохдоо 3500 см3 хүртэлх багтаамжтай дотоод шаталтат хөдөлгүүр бүхий 1-ээс илүүгүй [BEE1]механизмыг ашиглах;
3.1.5.олборлосон ашигт малтмалыг холбогдох хууль тогтоомжийн дагуу борлуулах.
3.2.Бичил уурхай эрхлэгч этгээд нь дараахь үүрэгтэй байна:
3.2.1.бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ, нөхөн сэргээлтийн төлөвлөгөө, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа,[BEE2] гишүүдийн[BEE3] бүртгэл, нөхөрлөл, хоршоо үүсгэн байгуулсан гэрээ, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг ашигт малтмал олборлох талбайд байнга хадгалах;
3.2.2.нөхөн сэргээлтийн төлөвлөгөөг бичил уурхайн олборлолтын улмаас эвдэгдсэн газарт нөхөн сэргээлт хийх аргачлал, загварын дагуу батлуулж, бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээнд хавсаргасан байх;
3.2.3.гэрээгээр олгосон талбайг бусдад шилжүүлэхгүй, барьцаалахгүй, худалдахгүй, түрээслэхгүй байх;
3.2.4.бичил уурхайн аюулгүй байдлын дүрмийг дагаж мөрдөх;
3.2.5.тухайн нутаг дэвсгэрийн Засаг даргаас тогтоож өгсөн талбайд амьдрах суурьшлын талбай, хог хаягдлын цэг байгуулах;
3.2.6.бичил уурхайн ажилтнуудыг нийгмийн даатгалд хамруулах, олгосон цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогоос хууль тогтоомжийн дагуу хувь хүний орлогын албан татвар суутгах;
3.2.7.тэсэлгээний ажлыг тэсэлгээний ажил явуулах тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдээр гүйцэтгүүлэх;
3.2.8.олборлолтын талбайд 18 нас хүрээгүй иргэнийг оруулахгүй байх;
3.2.9.үйл ажиллагаанаас олсон орлогоос хуульд заасны дагуу татвар төлөх;
3.2.10.нөхөн сэргээлтийг бичил уурхайн олборлолтын улмаас эвдэгдсэн газарт нөхөн сэргээлт хийх аргачлал, зааврын дагуу гүйцэтгэн, сум, дүүргийн Засаг даргын томилсон комисст актаар хүлээлгэн өгч, эвдрэлд орсон талбайн хэмжээ, нөхөн сэргээлтийн тайлан мэдээг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон төрийн захиргааны байгууллагад жил бүрийн 2 дугаар сарын 15-ны өдрийн дотор хүргүүлж бүртгүүлэх;
3.2.11.тухайн жилийн үйл ажиллагааны тайланг сум, дүүргийн Засаг даргад дараа оны 1 дүгээр сарын 31-ний өдөрт багтаан хүргүүлэх;
3.2.12.бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулахын өмнө Бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалын дагуу боловсруулсан төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах барьцаа хөрөнгийг тухайн сумын нөхөн сэргээлтийн дундын дансанд байршуулах;
3.2.13.ашигт малтмал олборлолт, борлуулалтын бүртгэлийг энэ журмын 7 дугаар хавсралтад заасны дагуу тогтмол хөтлөх;[BEE4]
3.2.14.бичил уурхайгаар ашигт малтмал олборлож байгаа талбайд тэсэлгээний ажил явуулахаас бусад тохиолдолд[BEE5] туслан гүйцэтгэгчээр ажил гүйцэтгүүлэхгүй байх;
3.2.15.бичил уурхай эрхлэгч этгээд нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлсөн байх.
3.3.Үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгч этгээдэд тусгай зөвшөөрлийг олгох, бүртгэх, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, хяналт, хариуцлагатай холбогдсон харилцааг "Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл олголт, бүртгэлийн журам"-ын дагуу Санхүүгийн зохицуулах хороо зохицуулна.
3.4.Бичил уурхай эрхлэгч этгээд нь дээрх журмын дагуу Үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий этгээдэд олборлосон үнэт металл, үнэт чулуугаа борлуулна.
3.5.Бичил уурхай эрхлэгч этгээд нь Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэх тохиолдолд Санхүүгийн зохицуулах хорооноос үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авна.
Дөрөв.Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох талбай
4.1.Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох нэгж талбайн хэмжээ 5 га-аас ихгүй байна.
4.2.Сум, дүүргийн нутаг дэвсгэрт бичил уурхайгаар ашигт малтмал олборлох талбайн нийт хэмжээ 50 га-аас ихгүй байна.
4.3.Энэ журмын 5.1.2-т заасан шийдвэрийг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга нь бичил уурхай эрхлэгч этгээдтэй энэ журмын 2 дугаар хавсралтад заасан загварын дагуу бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг байгуулна.
4.4.Энэ журмын 4.3-т заасан гэрээний үндсэн дээр үйл ажиллагаа эрхэлж байгаа бичил уурхай эрхлэгч этгээд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн талбайгаас[BEE6] олборлосон ашигт малтмалыг борлуулахдаа ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нэр дээр бүртгүүлнэ.
Тав.Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрх, үүрэг
5.1.Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараахь эрх, үүрэгтэй байна:
5.1.1.Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн сум, дүүргийн Засаг даргын бичил уурхайн талаар авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны тайланг сонсож чиглэл, зөвлөмж өгөх;
5.1.2.энэ журмын 8.1.3-т заасан дүгнэлтийг үндэслэн бичил уурхайн зориулалтаар газрыг тусгай хэрэгцээнд авах талаар гаргасан сум, дүүргийн Засаг даргын саналыг хэлэлцэн шийдвэрлэж, шийдвэрээ ажлын 10 өдөрт багтаан сум, дүүргийн Засаг даргад хүргүүлэх.
Зургаа.Сум, дүүргийн Засаг даргын эрх, үүрэг
6.1.Сум, дүүргийн Засаг дарга дараахь эрх, үүрэгтэй байна:
6.1.1.бичил уурхайгаар ашигт малтмал олборлох иргэдийг бүртгэж үнэмлэх олгох, мэргэжил, арга зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх ажлыг зохион байгуулах;
6.1.3.энэ журмын 5.1.2-т заасан шийдвэрийг үндэслэн өргөдөл гаргасан бичил уурхай эрхлэгч этгээдтэй бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг бичил уурхайн мэргэжлийн холбоотой хамтран байгуулах;
6.1.4.бичил уурхай эрхлэгч этгээд нь гэрээгээр тогтоосон талбайн солбицлын хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа эсэхэд хяналт тавих;
6.1.5.нөхөн сэргээлт хийгээгүй болон ашигт малтмал олборлох гэрээний үүргээ биелүүлээгүй бичил уурхай эрхлэгч этгээдтэй байгуулсан гэрээг цуцлах, түүнтэй дахин гэрээ байгуулахгүй байх;
6.1.6.бичил уурхайн ажилтнуудыг нийгмийн халамжийн үйлчилгээ болон нийгмийн даатгалд хамруулах ажлыг зохион байгуулах;
6.1.7.нөхөн сэргээлт хийлгэж, нөхөн сэргээлт хийсэн талбайг комисс томилон хүлээж авах, энэ талаарх тайланг аймаг, нийслэлийн Засаг даргад хүргүүлэх;
6.1.8.бичил уурхайн аюулгүй байдлын дүрмийн хэрэгжилтэд хяналт тавих;
6.1.9.химийн хорт болон аюултай бодис, хориглосон химийн бодис хэрэглэж байгаа эсэхэд хяналт тавих;
6.1.10.бичил уурхайн эрхлэгч этгээдийн үйл ажиллагааны тайланг энэ журмын 4 дүгээр хавсралтад заасан загварын дагуу гаргаж, аймаг, нийслэлийн Засаг даргад жил бүрийн 2 дугаар сарын 15-ны өдрийн дотор хүргүүлэх;
6.1.11.бичил уурхай эрхлэгч этгээдийн суурьшлын талбайг тогтоох;
6.1.12.бичил уурхай эрхлэгч этгээд олборлолт явуулсан талбайг нөхөн сэргээж орон нутагт хүлээлгэн өгсөн тохиолдолд нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгийг буцаан олгох;
6.1.13.сумын тусгай дансанд төвлөрүүлсэн бичил уурхайн нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгийг тухайн талбайд зөвхөн зориулалтын дагуу зарцуулах;
6.1.14.нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгө нь бичил уурхай эрхлэгч этгээдийн нөхөн сэргээлт хийлгүй орхисон талбайд нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгүүлэхэд хүрэлцэхгүй тохиолдолд шаардагдах хөрөнгийг бичил уурхай эрхлэгч этгээдээс албадан гаргуулах;
6.1.15.энэ журмын 3.2.10, 3.2.11-д заасан хугацаанд тайланг ирүүлээгүй бичил уурхай эрхлэгч этгээдийн бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг цуцлах;
6.1.16.гэрээнд заасан үүргээ биелүүлж ажилласан бичил уурхай эрхлэгч этгээдтэй тухайн талбайн ашигт малтмалыг ашиглаж дуусах хүртэлх хугацаанд гэрээг жил бүр сунгах;
6.1.17.ашигт малтмалын гарал үүслийн бүртгэл, бичил уурхай эрхлэгч этгээдийг чадавхжуулах үйл ажиллагааг дэмжин, мэргэжлийн холбоотой хамтран хариуцлагатай бичил уурхайг төлөвшүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх;
6.1.18. газар, ус ашиглах асуудлаар гэрээнд тусгах.
6.2.Бичил уурхайд үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарсан тохиолдолд тухайн сум, дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулсан комисс зохих журмын дагуу судлан бүртгэж, акт тогтоон тухайн аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт мэдэгдэнэ.
6.3.Төрийн захиргааны байгууллагаас дүгнэлт гаргаагүй талбайд бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулахыг хориглоно.
6.4.Зөвхөн бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулсан этгээдэд энэ журмын 3.2.13-т заасан олборлолтын бүртгэлийг үндэслэн гарал үүслийн тодорхойлолт гаргаж өгнө.
Долоо.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын эрх, үүрэг
7.1.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараахь эрх, үүрэгтэй байна:
7.1.1.аймаг, нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилттой уялдуулан бичил уурхайн талаар авч хэрэгжүүлж байгаа Засаг даргын ажлын тайланг сонсож чиглэл, зөвлөмж өгөх.
Найм.Аймаг, нийслэлийн Засаг даргын эрх, үүрэг
8.1.Аймаг, нийслэлийн Засаг дарга дараахь эрх, үүрэгтэй байна:
8.1.1.бичил уурхайн үйл ажиллагаатай холбогдсон хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих;
8.1.2.энэ журмын 6.1.2-т заасан талбайд дүгнэлт гаргуулах саналыг ажлын 10 хоногт багтаан хайгуул, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх;[BEE7]
8.1.3.энэ журмын 9.1.1-д заасан дүгнэлтийг сум, дүүргийн Засаг даргад хүргүүлэх;
8.1.4.энэ журмын 5.1.2-т заасан шийдвэр, холбогдох мэдээллийг Ашигт малтмалын тухай хуулийн 14.1-д заасны дагуу төрийн захиргааны байгууллагад хүргүүлж бүртгүүлэх;
8.1.5.бичил уурхайн зориулалтаар тусгай хэрэгцээнд авсан газрын зураг зүйн бүртгэл болон бичил уурхай эрхлэгч этгээдийн талаарх нэгдсэн судалгаа бүхий мэдээллийн сан бүрдүүлж төрийн захиргааны болон холбогдох бусад байгууллагад хүргүүлэх, цахим хуудсаар мэдээлж байх;
8.1.6.бичил уурхай эрхлэгч этгээдийн үйл ажиллагааны тайланг энэ журмын 4 дүгээр хавсралтын дагуу сум, дүүргээс авч нэгтгэн төрийн захиргааны байгууллагад жил бүрийн 3 дугаар сарын 15-ны өдрийн дотор хүргүүлэх;
8.1.7.бичил уурхай эрхлэгч этгээдийн үйл ажиллагааны талаарх сум, дүүргийн Засаг даргын тайлан, мэдээллийг хэлэлцэн зөвлөмж, чиглэл өгөх;
8.1.8.бичил уурхай эрхлэгч этгээдийн үйл ажиллагааны талаар аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг холбогдох мэдээллээр хангах;
8.1.9.бичил уурхайн нөхөн сэргээлтийн ажилд хяналт тавих ажлыг зохион байгуулах;
8.1.10.бичил уурхайн осол, байгалийн болон давагдашгүй хүчин зүйлс, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, шаардлагатай тохиолдолд авран туслах үйл ажиллагааг цаг алдалгүй үзүүлэх, нийтийн хэв журам сахиулах арга хэмжээ авах;
8.1.11.бичил уурхайн ажилтнуудыг хөнгөлөлттэй зээл, төсөл, хөтөлбөрт хамруулах, бичил уурхайгаас бусад төрлийн ажлын байр бий болгож ажлын байраар хангах ажлыг зохион байгуулах.
Ес.Төрийн захиргааны байгууллагын эрх, үүрэг
9.1.Хайгуул, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараахь эрх, үүрэгтэй байна:
9.1.1.энэ журмын 8.1.2-т заасан саналыг хүлээн авч Ашигт малтмалын тухай хуулийн 11.1.23-т заасан дүгнэлтийг ажлын 10 хоногт багтаан гаргаж, уг дүгнэлтэд холбогдох мэдээллийг хавсарган аймаг, нийслэлийн Засаг даргад хүргүүлэх ба шаардлагатай тохиолдолд газар дээр нь ажиллах;
9.1.2.бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газрыг кадастрын зураг зүйн нэгдсэн бүртгэлд бүртгэх;
9.1.3.бичил уурхайн ажилтнуудын судалгаа гарган мэдээллийн сан бүрдүүлж, өөрчлөлт хөдөлгөөний тайланг жил бүрийн I улиралд багтаан хайгуул, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;
9.1.4.бичил уурхайн ажилтнууд, нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллагын ажилтанд бичил уурхайтай холбогдсон хууль тогтоомж, хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдал болон байгаль орчны нөхөн сэргээлтийн талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, сургалт зохион байгуулах;
9.1.5.бичил уурхай эрхлэх боломжтой газрын судалгаа гаргаж, аймаг, нийслэлийн Засаг даргад хүргүүлэх;
9.1.6.энэ журмын 8.1.2-т заасан талбай нь Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.23-т заасан тодорхойлолттой нийцэж байгаа эсэхэд дүгнэлт гаргах.
Арав.Төрийн захиргааны төв байгууллагын эрх, үүрэг
10.1.Хайгуул, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь эрх, үүрэгтэй байна:
10.1.1.Төрийн урт, дунд хугацааны бодлоготой уялдуулан бичил уурхайн үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж, нэгдсэн удирдлагаар хангах.
10.2.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь эрх, үүрэгтэй байна:
10.2.1.аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, бичил уурхай эрхлэгч этгээд болон бичил уурхайн мэргэжлийн холбоог бичил уурхайн байгаль хамгаалал, нөхөн сэргээлтийн удирдлагаар хангах;
10.2.2.хүрээлэн буй орчны бохирдол доройтлыг бууруулах, байгалийн баялгийн нөөцийг зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээхтэй холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах;
10.2.3.бичил уурхай эрхлэгч этгээдийн нөхөн сэргээлтийн тайлан, талбайн нэгдсэн мэдээллийг санд бүртгэх.
Арван нэг.Бичил уурхайн мэргэжлийн холбооны эрх, үүрэг
11.1.Бичил уурхайн мэргэжлийн холбоо дараахь эрх, үүрэгтэй байна:
11.1.1.сум, дүүргийн Засаг даргатай хамтран энэ журмын 1.4-т заасан бичил уурхай эрхлэгч этгээдтэй гэрээ байгуулах;
11.1.2.бичил уурхайчдад бичил уурхайн эрх зүйн зохицуулалт, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нөхөн сэргээлтийн болон бичил уурхайгаар олборлох бүтээгдэхүүний гарал үүслийг тодорхойлох сургалтыг зохион байгуулах;
11.1.3.бичил уурхайчдад гэрчилгээ олгох;
11.1.4.бичил уурхай эрхлэгч этгээдийн гэрээний биелэлтэд тогтмол хяналт тавьж ажиллах;
11.1.5.гэрээ байгуулсан бичил уурхай эрхлэгч этгээд, бичил уурхай эрхлэгч этгээдийн нөхөн сэргээлт, олборлолтын бүртгэлийг хөтөлж, холбогдох төрийн байгууллагуудыг мэдээллээр хангаж ажиллах;
11.1.6.ашигт малтмалын гарал үүслийн бүртгэл, хариуцлагатай бичил уурхайг төлөвшүүлэх талаар сум, дүүргийн Засаг даргатай хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэх.
Арван хоёр.Талбайг буцааж хүлээлгэн өгөх
12.1.Бичил уурхай эрхлэгч этгээд дараахь тохиолдолд бичил уурхайгаар ашигт малтмал олборлох талбайг буцаан хүлээлгэж өгнө:
12.1.1.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлөөс шалтгаалан олборлолтыг үргэлжлүүлэх боломжгүй болсон тухай эрх бүхий улсын байцаагчийн дүгнэлт гарсан;
12.1.2.талбайг цаашид ашиглах боломжгүйн улмаас хүлээлгэн өгөх хүсэлт гаргасан, гэрээг цуцалсан;
12.1.3.гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, гэрээг талууд дүгнэсэн.
12.2.Энэ журмын 12.1-д заасны дагуу талбайг буцаан хүлээлгэж өгсөн нь бичил уурхай эрхлэгч этгээдийн өөрийн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газарт байгаль орчны нөхөн сэргээлт хийх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
Арван гурав.Хяналт тавих, хариуцлага хүлээлгэх
13.1.Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын хэрэгжилтэд нутгийн захиргааны байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллага, төрийн захиргааны байгууллага, бичил уурхайн мэргэжлийн холбоо хяналт тавина.
13.2.Энэ журмыг зөрчсөн иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.
---о0о---
Бичил уурхайгаар ашигт малтмал
олборлох журмын 1 дүгээр хавсралт
(Энэхүү өргөдлийг гаргацтай, засваргүй бичиж бөглөнө үү)
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . аймгийн . . . . . . . . . . . . . . . . . . сум, дүүргийн
Засаг дарга . . . . . . . . . . . . . . . . . . /. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . / Танаа
Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох өргөдөл гаргах нь:
....... оны ... сарын ... өдөр
" . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . " нөхөрлөл, хоршоог төлөөлж . . . . . . . албан тушаалтай
(оноосон нэрийг бичих)
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . овогтой . . . . . . . . . . . . . . . . . . . . . -с . . . . . . . . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . . аймаг (хот) - ийн . . . . . . . . . . . . . . . . . сум (дүүрэг)-ын нутаг дэвсгэрт
байршилтай . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .нэртэй талбайд . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . олборлох өргөдөл гаргаж байна.
(ашигт малтмалын төрөл)
Өргөдлийг хянан үзэж, бүртгэж, шийдвэрлэж өгнө үү.
Өргөдөлд дараахь бичиг баримтыг хавсаргав. Энэ зайг өргөдөл хүлээн
авагч бөглөнө.
1.Үүсгэн байгуулсан гэрээ, дүрмийн хуулбар
2.Бичил уурхайчдын үнэмлэхийн хуулбар
3.Нөхөрлөл буюу хоршооны улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
4.Олборлолт явуулах талбайн байршлын зураг
5.Бичил уурхайчдын албан татвар төлөгчийн бүртгэлийн дэвтрийн хуулбар
6.Бичил уурхайчдын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар
7.Тухайн талбайг сонгосон үндэслэл, тайлбар
8.Бичил уурхайн нөхөрлөлийн гишүүдийн "Бичил уурхайн үндсэн сургалтад хамрагдсан гэрчилгээ"
Өргөдөл гаргасан: . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . / /
/гарын үсэг/ /овог, нэр/
Өргөдлийг хүлээн авсан тухай тодорхойлолт:
Өргөдлийг 20... оны ... сарын ... өдрийн …… цаг …… минутад хүлээн авч өргөдлийн бүртгэлийн ................................ дугаарт бүртгэв.
Өргөдлийг хүлээн авч, бүртгэсэн ажилтан . . . . . . . . . . . . . . / /
/гарын үсэг/ /овог, нэр/
Бичил уурхайгаар ашигт малтмал
олборлох журмын 2 дугаар хавсралт
БИЧИЛ УУРХАЙГААР АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОХ
ТУХАЙ ГЭРЭЭНИЙ ЗАГВАР
Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын 2.1, 3.1.3, 6.1.3-т заасны дагуу нэг талаас
............................. аймаг (хот)-ийн ...................................... сум, (дүүрэг)-ын Засаг дарга ............................... (цаашид "Засаг дарга" гэх),
нөгөө талаас "................................" нөхөрлөл, хоршоо (цаашид "Бичил уурхай эрхлэгч этгээд" гэх)-ийг төлөөлж ......................... (албан тушаал) ................................., гуравдагч талаас Бичил уурхайн мэргэжлийн холбоо ............................. (цаашид "Холбоо" гэх)-ны гүйцэтгэх захирал ............................. нар (цаашид хамтад нь "Талууд" гэх) дараахь нөхцөлөөр харилцан тохиролцож 20.... оны .... дугаар саpын ....-ны өдөр энэхүү гэрээг (цаашид "Гэрээ" гэх) .......................................... сум (дүүрэг)-анд байгуулав.
Нэг.Ерөнхий зүйл
1.1. Бичил уурхай эрхлэгч этгээд нь ............................. сум (дүүрэг)-ын ............................... нэртэй газарт орших .... гектар талбайд журмын 6.1.3-т заасны дагуу ...... жилийн хугацаагаар ................................... (ашигт малтмалын төрөл) олборлохтой холбогдсон үйл ажиллагаа эрхэлнэ.
1.2. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох талаар сум (дүүрэг)-ын Засаг дарга, бичил уурхай эрхлэгч этгээдийн хооронд үүсэх харилцааг энэхүү гэрээгээр зохицуулна.
Хоёр.Сум (дүүрэг)-ын Засаг даргын эрх, үүрэг
2.1.Сум (дүүрэг)-ын Засаг дарга нь "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам"-ын 6 дугаар зүйлд зааснаас гадна дараахь эрх, үүргийг хэрэгжүүлнэ:
2.1.1.бичил уурхай эрхлэгч этгээдэд ногдох талбайн хэмжээг тогтоож, байршлын зургийг гэрээнд хавсаргах;
2.1.2.хог хаягдлын цэгийн байршлыг тогтоох;
2.1.3.бичил уурхай эрхлэгч этгээдийн олборлосон ашигт малтмалыг ангилан ялгах, баяжуулах талбайг тогтоох;
2.1.4.бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалын дагуу нөхөн сэргээлтийн зардлыг тооцож, бичил уурхай эрхлэгч этгээдтэй тохиролцсоны үндсэн дээр зохих хөрөнгийг сумын нөхөн сэргээлтийн дундын дансанд төвлөрүүлэх;
2.1.5.бичил уурхайн ажилтнуудад (цаашид "ажилтан" гэх) зориулсан хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны сургалтыг Холбоотой хамтран зохион байгуулах;
2.1.6.энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг бичил уурхай эрхлэгч этгээдээс шаардах;
2.1.7.байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн төлөвлөгөөний гүйцэтгэлд хяналт тавих;
2.1.8.хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөөлөл үзүүлж байгаа үйл ажиллагааг зогсоох;
2.1.9.бичил уурхай эрхлэгч этгээд олборлолт явуулсан талбайг нөхөн сэргээж орон нутагт хүлээлгэн өгсөн тохиолдолд нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгийг буцаан олгох;
2.1.10.бичил уурхай эрхлэгч этгээдийн бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалын дагуу хийж, сум, дүүргийн Засаг даргын томилсон комисст актаар хүлээлгэн өгсөн талбайн мэдээлэл, нөхөн сэргээлтийн тайлан мэдээг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон төрийн захиргааны байгууллагад хүргүүлж бүртгүүлэх.
Гурав.Бичил уурхай эрхлэгч этгээдийн эрх, үүрэг
3.1.Бичил уурхай эрхлэгч этгээд дараахь эрх, үүргийг хэрэгжүүлнэ:
3.1.1.бичил уурхай эрхлэгч этгээдэд олгосон талбайд ашигт малтмал олборлох үйл ажиллагаагаа явуулах;
3.1.2.ажилтнуудыг тогтоосон талбайд суурьшуулах;
3.1.3.суурьшлын талбайг тохижуулж, ахуйн болон үйлдвэрийн хог, хаягдлын цэгийг байгуулах;
3.1.4.гэрээгээр олгосон талбайд нөхөрлөл, хоршоо бус этгээдийг ажиллуулахгүй байх;
3.1.5.байгаль орчныг хамгаалж, гол, горхи, булаг шанд, уст цэгийг бохирдуулахгүй байх;
3.1.6.бичил уурхайн аюулгүй байдлын дүрмийг дагаж мөрдөх, болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах;
3.1.7.хууль тогтоомж, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны болон нөхөн сэргээлтийн чиглэлээр ажилтнуудад сургалт, сурталчилгаанд бичил уурхайчдыг идэвхтэй оролцуулах;
3.1.8.ашигт малтмалыг ангилан ялгах, баяжуулах үйл ажиллагааг тогтоосон талбайд гүйцэтгэх;
3.1.9.үйл ажиллагаандаа химийн хорт болон аюултай бодис хэрэглэхгүй байх, тусгай зөвшөөрөлтэй этгээдээр гүйцэтгүүлэхээс бусад тохиолдолд тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл ашиглахгүй байх;
3.1.10. Иргэний хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д заасан нөхөрлөл, мөн хуулийн 36.4-т заасан хоршооны зохион байгуулалтад орсон бичил уурхай эрхлэгч этгээд нь ашигт малтмал олборлох үйл ажиллагаанд 3500 см3 хүртэлх багтаамжтай дотоод шаталтат хөдөлгүүр бүхий 2-оос илүүгүй механизмыг ашиглах;
3.1.11.бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалын дагуу эрх бүхий этгээдийн тогтоосон байгаль орчны нөхөн сэргээлтийн зардалд шаардагдах ...................………… / ……………………………… / төгрөгийг нөхөн сэргээлтийн дундын санд төвлөрүүлэх;
3.1.12.нөхөн сэргээлтийн дундын санд төвлөрүүлсэн хөрөнгийг олборлолт явуулсан талбайн нөхөн сэргээлтэд зарцуулах;
3.1.13.бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалын дагуу олборлолт явуулсан талбайдаа нөхөн сэргээлт хийж сум, дүүргийн Засаг даргын томилсон комисст хүлээлгэж өгөх, актаар хүлээлгэн өгсөн талбайн мэдээлэл, нөхөн сэргээлтийн тайлан мэдээг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон төрийн захиргааны байгууллагад хүргүүлж бүртгүүлэх;
3.1.14.олборлосон ашигт малтмалыг хууль тогтоомжийн дагуу худалдан авах эрх бүхий хуулийн этгээд, Үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий этгээдэд олборлосон үнэт металл, үнэт чулууг худалдах;
3.1.15.ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулах, холбогдох хууль тогтоомжийн дагуу орлогын албан татвар төлөх.
3.2.Бичил уурхай эрхлэгч этгээд нөхөн сэргээлт хийж, талбайг хүлээлгэн өгсний дараа ашигт малтмал олборлох өргөдөл дахин гаргах.
Дөрөв.Мэргэжлийн холбооны үүрэг
4.1.Төрийн захиргааны байгууллага, сум, дүүрэгтэй хамтран баталсан хөтөлбөрийн дагуу Бичил уурхайн үндсэн сургалтын хөтөлбөрийн дагуу бичил уурхайн эрх зүйн зохицуулалт, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй, ашигт малтмалын гарал үүсэл, магадлан шинжилгээ, нөхөн сэргээлтийн сургалтыг нөхөрлөлийн гишүүдэд зохих журмын дагуу зохион байгуулах, гэрчилгээ олгох.
4.2.Бичил уурхайчдад гэрчилгээ олгох.
4.3.Энэхүү гэрээний хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж гэрээний хэрэгжилтийн үнэлгээг жил бүр хийх, хэрэгжилтийн үнэлгээний мэдээллийг Ашигт малтмал газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хүргүүлэх.
Тав.Маргаан шийдвэрлэх
5.1.Талууд гэрээтэй холбоотой үүссэн аливаа маргаантай асуудлыг харилцан тохиролцох замаар шийдвэрлэнэ.
5.2.Талууд тохиролцоонд хүрээгүй тохиолдолд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу маргааныг шийдвэрлэнэ.
Зургаа.Гэрээний хүчин төгөлдөр болох
6.1.Энэхүү гэрээ нь 20.... оны .... сарын .... өдрөөс .... 20 .... оны .... сарын .... өдөр хүртэл хугацаанд хүчин төгөлдөр үйлчилнэ.
6.2.Бичил уурхайгаар ашигт малтмал олборлосон талбайд нөхөн сэргээлт хийж орон нутагт хүлээлгэж өгснөөр энэхүү гэрээний үүрэг дуусгавар болно.
6.3.Энэхүү гэрээг 3 хувь үйлдэж талууд тус бүр нэг хувийг хадгална.
Долоо.Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах
7.1.Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр шийдвэрлэнэ.
7.2.Энэхүү гэрээнд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь түүний нэгэн адил хүчинтэй байх бөгөөд гэрээний салшгүй хэсэг болно.
Гэрээ байгуулсан:
....................... аймаг (хот)-ийн ................... сум (дүүрэг)-ын Засаг дарга
/......................................../ /......................................./
/эцэг/эх/-ийн нэр, нэр гарын үсэг,
/тамга, тэмдэг/
"........................................................................" (нөхөрлөл, хоршоо) төлөөлж
/....................................../ /......................................./
/эцэг/эх/-ийн нэр, нэр гарын үсэг,
/тамга, тэмдэг/
Бичил уурхайгаар ашигт
ма
Бичил уурхайгаар ашигт малтмал
олборлох журмын 3 дугаар хавсралт
АШИГЛАЛТЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ БҮХИЙ ТАЛБАЙГААС БИЧИЛ
УУРХАЙГААР АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОХ
ГУРВАЛСАН ГЭРЭЭНИЙ ЗАГВАР
Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын 4.3 дахь заалтын дагуу нэг талаас....................... аймаг (хот)-ийн ................................. сум (дүүрэг)-ын Засаг дарга (цаашид "Засаг дарга" гэх) ..........................., нөгөө талаас тус сум (дүүрэг)-ын .......................... нэртэй газарт ашигт малтмал ашиглах ................ дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшигч (цаашид "Тусгай зөвшөөрөл эзэмшигч" гэх) ".............................." компанийн захирал ............................., гуравдагч талаас "..........................................." нөхөрлөл, хоршоо (цаашид "Бичил уурхай эрхлэгч этгээд" гэх)-ийг төлөөлж ............................... (албан тушаал) ............................................. нар (цаашид хамтад нь "Талууд" гэх) харилцан тохиролцож 20.... оны .... дугаар саpын .... -ны өдөр энэхүү гурвалсан гэрээ ("Гэрээ" гэх)-г ................................................... аймаг (хот)-т байгуулав.
Нэг.Ерөнхий зүйл
1.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн талбайгаас бичил уурхай эрхлэгч этгээдэд ............................. (ашигт малтмалын төрөл) олборлох зориулалтаар талбай ашиглуулахтай холбогдон Засаг дарга, тусгай зөвшөөрөл эзэмшигч, бичил уурхай эрхлэгч этгээдийн хооронд үүсэх харилцааг энэхүү гэрээгээр зохицуулна.
1.2.Энэхүү гэрээг 20.... оны .... сарын .... өдрөөс эхлэн .... жилийн хугацаагаар байгуулав.
Хоёр.Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүлээх эрх, үүрэг
2.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч дараахь эрх, үүргийг хэрэгжүүлнэ:
2.1.1.тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн дор дурдсан солбицол бүхий цэгүүдийг холбосон шугамаар хүрээлэгдсэн ..... гектар талбайг бичил уурхай эрхлэгч этгээдэд ашиглуулах;
Цэгийн дугаар Уртраг Өргөрөг
1 . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
2 . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
3 . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
4 . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
5 . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
2.1.2.бичил уурхай эрхлэгч этгээдийн олборлосон ашигт малтмалыг ангилан ялгах, баяжуулах талбайн байршлыг тогтоох;
2.1.3.бичил уурхай эрхлэгч этгээдийн гэрээнд заасан солбицлын хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа эсэхэд хяналт тавих;
2.1.4.бичил уурхай эрхлэгч этгээдийн аюулгүй байдлын дүрмийн мөрдөлтөд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээг авах;
2.1.5.бичил уурхай эрхлэгч этгээдэд нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэхэд нь мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх;
2.1.6.бичил уурхай эрхлэгч этгээд болон Засаг даргаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах;
2.1.7.бичил уурхай эрхлэгч этгээдээс тусгай зөвшөөрөл эзэмшигчийн уурхайн хэвийн үйл ажиллагаанд саад учруулахгүй байхыг шаардах;
2.1.8.бичил уурхай эрхлэгч этгээд нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, уурхайн хэвийн үйл ажиллагаанд саад учруулсан тохиолдолд гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тухай саналыг талуудад гаргах;
2.1.9.бичил уурхай эрхлэгчдийн татвар, даатгалтай холбоотой асуудлыг хариуцахгүй байх;
2.1.10.гэрээт талбайгаас олборлосон ашигт малтмалыг худалдахдаа тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нэр дээр бүртгүүлэхийг бичил уурхай эрхлэгч этгээдээс шаардах;
2.1.11.бичил уурхай эрхлэгч этгээдийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг гэрээ байгуулсан өдрөөс хойш 1 сарын дотор геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх.
Гурав.Сум (дүүрэг)-ын Засаг даргын хүлээх эрх, үүрэг
3.1.Сум (дүүрэг)-ын Засаг дарга нь Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын 6 дугаар зүйлд зааснаас гадна дараахь эрх, үүргийг хэрэгжүүлнэ:
3.1.1.бичил уурхайн ажилтнуудад (цаашид "ажилтан" гэх) "Бичил уурхайн аюулгүй байдлын дүрэм"-ийг таниулах, ослоос урьдчилан сэргийлэх, осол гарсан тохиолдолд анхан шатны тусламж үзүүлэх, осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх талаар мэргэжлийн байгууллагаар сургалт хийлгэх ажлыг зохион байгуулах;
3.1.2.хог хаягдлын цэгийн байршлыг тогтоох;
3.1.3.байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн төлөвлөгөөний гүйцэтгэлд хяналт тавих;
3.1.4.тусгай зөвшөөрөл эзэмшигч болон бичил уурхай эрхлэгч этгээдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;
3.1.5.бичил уурхай эрхлэгч этгээдийн олборлосон ашигт малтмалыг хууль тогтоомжийн дагуу эрх бүхий хуулийн этгээдэд борлуулж байгаа эсэхэд хяналт тавих;
3.1.6.бичил уурхай эрхлэгч этгээд болон тусгай зөвшөөрөл эзэмшигчээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах;
3.1.7.талууд гэрээний үүргээ биелүүлээгүй, бичил уурхайн аюулгүй байдлын дүрмийг дагаж мөрдөөгүй тохиолдолд бичил уурхай эрхлэгч этгээдийн ашигт малтмал олборлох үйл ажиллагааг зогсоож, талуудад гэрээг цуцлах тухай санал гаргах;
3.1.8.хууль тогтоомжоор олгогдсон бусад эрх, үүргээ хэрэгжүүлэх.
Дөрөв.Бичил уурхай эрхлэгч этгээдийн эрх, үүрэг
4.1.Бичил уурхай эрхлэгч этгээд нь дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:
4.1.1.гэрээт талбайд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах;
4.1.2.гэрээгээр олгосон талбайд зөвхөн бүртгэлтэй гишүүнийг ажиллуулах;
4.1.3.тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хэвийн үйл ажиллагаанд саад учруулахгүй байх;
4.1.4.сум (дүүрэг)-ын Засаг даргаас тогтоосон суурьшлын талбайд амьдрах, тогтоосон газарт хог, хаягдлын цэг байгуулах;
4.1.5.олборлосон ашигт малтмалыг ангилан ялгах, баяжуулах ажлыг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тогтоосон талбайд болон төвлөрсөн баяжуулах цехэд гүйцэтгэх;
4.1.6.гэрээт талбайн ашигт малтмалын нөөцийг бүрэн гүйцэд ашиглах;
4.1.7.бичил уурхайн аюулгүй байдлын дүрмийг дагаж мөрдөх, ослоос урьдчилан сэргийлэх;
4.1.8.ашигт малтмалын олборлох үйл ажиллагаанд химийн хорт болон аюултай бодис хэрэглэхгүй байх, тусгай зөвшөөрөлтэй этгээдээр гүйцэтгүүлэхээс бусад тохиолдолд тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг ашиглахгүй байх;
4.1.9.байгаль орчныг хамгаалж, голын горхи, булаг шанд, уст цэгийг бохирдуулахгүй байх, нөхөн сэргээлт хийх;
4.1.10.ажилтнуудын дунд холбогдох хууль тогтоомж, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны болон нөхөн сэргээлтийн чиглэлээр сургалт, сурталчилгаа зохион байгуулах;
4.1.11.олборлосон ашигт малтмалыг эрх бүхий этгээдэд борлуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нэр дээр бүртгүүлэх;
4.1.12.холбогдох хууль тогтоомжийн дагуу татвар төлөх, бичил уурхайчдыг нийгмийн даатгалд хамруулах;
4.1.13.гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон Засаг даргаас шаардах;
4.1.14.хууль тогтоомжийг мөрдөх, нийгмийн хэв журмыг сахин биелүүлэх.
Тав.Харилцан хүлээх үүрэг
5.1.Гэрээг цуцлах үндэслэл бий болсон тохиолдолд талуудад гэрээг цуцлах тухай саналаа бичгээр хүргүүлнэ.
5.2.Гэрээнд талууд харилцан хүндэтгэх зарчим дээр тулгуурлан хамтарч ажиллана.
5.3.Тусгай зөвшөөрөл эзэмшигч, эсхүл бичил уурхай эрхлэгч этгээдийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан байгаль орчин, бусад этгээдэд хохирол учирвал уг хохирлыг буруутай тал барагдуулна.
Зургаа.Маргаан шийдвэрлэх
6.1.Талууд гэрээтэй холбоотой үүссэн аливаа маргаантай асуудлыг харилцан тохиролцох замаар шийдвэрлэнэ.
6.2.Талууд тохиролцоонд хүрээгүй тохиолдолд үүссэн маргааныг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
Долоо.Гэрээний хүчин төгөлдөр болох
7.1.Энэхүү гэрээ нь 20.... оны .... сарын .... өдрөөс .... 20.... оны .... сарын .... өдөр хүртэл хугацаанд хүчин төгөлдөр үйлчилнэ.
7.2.Гэрээний хүчинтэй хугацаанд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүчингүй болсон тохиолдолд гэрээ хүчингүй болно.
7.3.Бичил уурхайгаар ашигт малтмал олборлосон талбайд нөхөн сэргээлт хийж, Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын 3.2.10-т заасны дагуу орон нутагт хүлээлгэж өгснөөр энэхүү гэрээний үүрэг дуусгавар болно.
7.4.Гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах талаарх саналаа аль нэг тал нөгөө талууддаа бичгээр мэдэгдсэн боловч нөгөө талууд нь ажлын 20 хоногт багтаан асуудлыг шийдвэрлээгүй, эсхүл хариу өгөөгүй тохиолдолд гэрээ хүчингүй болно.
7.5.Энэхүү гэрээг 3 хувь үйлдэж талууд тус бүр нэг хувийг хадгална.
Найм.Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах
8.1.Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр шийдвэрлэнэ.
8.2.Энэхүү гэрээнд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь түүний нэгэн адил хүчинтэй байх бөгөөд гэрээний салшгүй хэсэг болно.
Гэрээ байгуулсан:
.................................. аймаг (хот)-ийн ............................. сум (дүүрэг)-ын Засаг дарга
/........................................./ /........................................./
/эцэг/эх/-ийн нэр, нэр, гарын үсэг, тамга, тэмдэг/
".................................................................." компанийг төлөөлж
/.............................................../ /...................................................../
/эцэг/эх/-ийн нэр, нэр, гарын үсэг, тамга, тэмдэг/
"................................................................." нөхөрлөл, хоршоог төлөөлж
/.............................................../ /....................................................../
/эцэг/эх/-ийн нэр, нэр, гарын үсэг, тамга, тэмдэг/
"................................................................." Бичил уурхайн мэргэжлийн холбоог төлөөлж
/.............................................../ /....................................................../
/эцэг/эх/-ийн нэр, нэр,
/гарын үсэг, тамга, тэмдэг/
1
Бичил уурхайгаар ашигт малтмал
олборлох журмын 4 дүгээр хавсралт
БИЧИЛ УУРХАЙ ЭРХЛЭГЧ ЭТГЭЭДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН ГАРГАХ ЗАГВАР
Аймаг |
Сум |
Талбайн нэр/ тусгай зөвшөөр-лийн дугаар |
Солбицол |
Олборлолт явуулж байгаа талбайн хэмжээ (га) |
Ашигт малтмалын төрөл |
Ашиглалт |
Нөхөрлөл, хоршоо,
|
Үүнээс |
Үүнээс |
Бичил уурхайчдын овог, нэр, регистрийн дугаар |
Үүнээс |
Олборлолт явуулж эхэлснээс хойш эвдрэлд орсон талбай (га) |
Нөхөн сэргээлт хийсэн талбай (га) |
Бичил уурхайч-дын ослын мэдээ |
|||||||
Ил |
Далд |
Бичил уурхай эрхлэгч этгээдийн нэр |
Гэрээ байгуулж, олборлолт эхэлсэн огноо |
Гишүүдийн тоо |
эр |
эм |
байнга |
улирлын чанартай |
орон нутгийн иргэд |
Насанд хүрсэн хүмүүс |
Журам зөрчиж 18 хүртэлх насны хүүхэд ажиллуулсан эсэх |
||||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
21 |
22 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Тайлан гаргасан: Сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын
...................... /албан тушаал/..................... ......./ овог, нэр, гарын үсэг, тамга, тэмдэг
Бичил уурхайгаар ашигт малтмал
олборлох журмын 5 дугаар хавсралт
БИЧИЛ УУРХАЙН ХҮДЭР ОЛБОРЛОЛТЫН ТЭМДЭГЛЭЛ
Бичил уурхайн нөхөрлөл/хоршооны нэр: ..........................
Аймаг/сум: .................................
№ |
Хүдэр олборлосон огноо |
Хүдэртэй, Шуудайны тоо |
Нийт жин (кг) |
Ажилласан хугацаа (цаг) |
Ажилласан хүний тоо |
Тэмдэглэл хөтөлсөн хүний овог, нэр |
Гарын үсэг |
1 |
|
|
|
|
|
|
|
2 |
|
|
|
|
|
|
|
3 |
|
|
|
|
|
|
|
4 |
|
|
|
|
|
|
|
5 |
|
|
|
|
|
|
|
6 |
|
|
|
|
|
|
|
7 |
|
|
|
|
|
|
|
8 |
|
|
|
|
|
|
|
9 |
|
|
|
|
|
|
|
10 |
|
|
|
|
|
|
|
11 |
|
|
|
|
|
|
|
12 |
|
|
|
|
|
|
|
13 |
|
|
|
|
|
|
|
14 |
|
|
|
|
|
|
|
15 |
|
|
|
|
|
|
|
16 |
|
|
|
|
|
|
|
17 |
|
|
|
|
|
|
|
18 |
|
|
|
|
|
|
|
19 |
|
|
|
|
|
|
|
20 |
|
|
|
|
|
|
|
21 |
|
|
|
|
|
|
|
22 |
|
|
|
|
|
|
|
23 |
|
|
|
|
|
|
|
24 |
|
|
|
|
|
|
|
25 |
|
|
|
|
|
|
|
26 |
|
|
|
|
|
|
|
27 |
|
|
|
|
|
|
|
28 |
|
|
|
|
|
|
|
29 |
|
|
|
|
|
|
|
30 |
|
|
|
|
|
|
|
Бичил уурхайгаар ашигт малтмал
олборлох журмын 6 дугаар хавсралт
20.... оны .... сарын ....-ны өдөр |
№ |
................................ аймаг ............................. сум |
БИЧИЛ УУРХАЙН ХҮДРИЙН ГАРАЛ ҮҮСЛИЙН БАТАЛГААЖИЛТЫН ХУУДАС
........................................................ бичил уурхайн нөхөрлөл/хоршооны олборлосон ........... ширхэг шуудай, ........... тонн ........... машины дугаартай ...................... марктай хүдрийн гарал үүслийг баталгаажуулан, ...................... нэртэй хүдэр боловсруулах үйлдвэрээр хүдэр баяжуулахыг зөвшөөрөв.
Хүчинтэй хугацаа: 20 .... оны .... сарын .... өдөр хүртэл
................................................................ бичил уурхайн нөхөрлөл/ хоршооны ахлагч ....................................... .........................................
Бичил уурхайгаар ашигт малтмал
олборлох журмын 7 дугаар хавсралт
20 .... оны .... сарын .... өдөр |
......................аймаг..............сум |
20 .... оны .... сарын .... өдөр |
..............................аймаг..............сум |
||||||||||||||||||||||||||||
Бичил уурхайгаар олборлосон алтны баталгаажилтын хуудас |
Бичил уурхайгаар олборлосон алтны баталгаажилтын хуудас |
||||||||||||||||||||||||||||||
|
|
---o0o---
[BEE1]БОЯАМ
[BEE2]АМГТГ
[BEE3]БОЯАМ
[BEE4]БОЯАМ
[BEE5]АМГТГ
[BEE6]АМГТГ
[BEE7]БОЯАМ
Текст томруулах
A
A
A