A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 8 дугаар сарын 3-ны өдөр

Дугаар 296

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Ашигт малтмалын тухай хуулийн 3.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааг энэ тогтоолын 1-д заасан журмын дагуу зохион байгуулж ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Ашигт малтмал, газрын тосны газар (С.Баярмандал) нарт, журмын хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (Б.Баасандорж)-т, журмыг хэрэгжүүлэх ажлыг харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулж ажиллахыг бүх шатны Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 151 дүгээр тогтоол, "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааны талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 355 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.ЁНДОН