A

A

A

Бүлэг: 1979
Засгийн Газрын 2002 оны 219 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт

УЛСЫН ХИЛЭЭР ТӨРИЙН ХЯНАЛТЫН ДОР НЭВТРҮҮЛЭХ БАРААНД ЭКСПОРТ, ИМПОРТЫН ЛИЦЕНЗ ОЛГОХ ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг  үндэслэл
1.1. "Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалтыг батлах тухай" Улсын Их хурлын 1998 оны 5 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт, Монгол Улсын олон улсын гэрээнд улсын хилээр төрийн хяналтын дор нэвтрүүлэхээр нэр төрлийг нь заасан бараанд экспорт, импортын лиценз /цаашид "лиценз" гэх/ олгоход энэхүү журмыг мөрдөнө.
1.2. Улсын хилээр нэвтрүүлэх бараанд экспорт, импортын лицензийг төрийн захиргааны эрх бүхий байгууллага /цаашид "лиценз олгогч" гэх/ олгоно. 
1.3. Лиценз олгох үйл ажиллагааг үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагааг хөнгөвчлөх, нэг цэгийн үйлчилгээний зарчмыг баримтлах хэлбэрээр зохион байгуулна.
1.4. Лиценз олгогч лиценз олгох эрх бүхий албан тушаалтны нэр, гарын үсгийн баталгааг Улсын гаалийн ерөнхий газарт хүргүүлнэ.
 
Хоёр. Лиценз авах өргөдөл гаргах, хянан шийдвэрлэх журам
2.1. Барааг экспортлох, импортлох лиценз хүссэн өргөдлийг лиценз хүсэгч энэ журмын 1 дүгээр хавсралтад заасан "MNS 5022:2001" стандартын "Е" маягтаар гаргана. Өргөдөлд дурдсан мэдээллийн үнэн зөвийн хариуцлагыг өргөдөл гаргагч  хүлээнэ.
2.2. Лиценз олгох өргөдөлд дор дурдсан баримт бичгийг хавсаргана:
өргөдөл гаргагч нь хуулийн этгээд бол нотариатаар батлуулсан улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
өргөдөл гаргагч нь иргэн бол нотариатаар батлуулсан иргэний үнэмлэхийн хуулбар;
тухайн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэхээр заасан бол нотариатаар баталсан тусгай зөвшөөрлийн хуулбар.
2.3. Лиценз хүсэгч өөрөө бүрдүүлэхээр хуульд тусгайлан зааснаас бусад шаардлагатай тодорхойлолт, дүгнэлтийг барааны онцлогоос шалтгаалан лиценз олгогч холбогдох байгууллагаас гаргуулна.
2.4. Лиценз олгогч өргөдөл болон хавсаргасан баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 21 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ.
2.5. Лиценз олгогч шаардлагатай бол өргөдөл гаргагчийн баримт бичгийг холбогдох байгууллагаар шалгуулах, магадлан шинжилгээ хийлгүүлэх эрхтэй. Энэ тохиолдолд лиценз хүссэн өргөдлийг шийдвэрлэх хугацааг 14 хүртэл хоногоор сунгаж болно.
2.6 Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол лицензийг энэхүү журмын 2 дугаар хавсралтад заасан "MNS 5022:2001" стандартын "D" маягтаар олгоно.
2.7 Лицензийг 1 жил хүртэл хугацаагаар олгоно. Лицензийг нэг эх хувь, хоёр хуулбар /дубликат/ хувь үйлдэнэ. Лицензид нэр заасан барааны хадгалах, борлуулах хугацааны шаардлага болон тээвэрлэлт, хамгаалалт, чанар, стандартын нөхцөлийг хангасан байх үүргийг лиценз эзэмшигч өөрөө хариуцна.
2.8 Лицензийг бусдад худалдах, бэлэглэх, барьцаалах зэргээр шилжүүлж болохгүй.
 
Гурав. Лицензийн хугацааг сунгах, лицензид нэмэлт, өөрчлөлт оруулах, лицензийг
  хүчингүй болгох
3.1 Экспорт, импортын гэрээний үүрэг биелүүлэх хугацаа, шаардлагатай уялдуулан лицензийг 1 жил хүртэл хугацаагаар сунгаж болно.
Лиценз олгогч лиценз сунгах болон лицензид заасан барааны нэр төрөл, тоо хэмжээ, үнэ, нэвтрүүлэх боомтын нэрийг өөрчлөх, тодотгох өргөдлийг 3 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ. Лиценз сунгах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах өргөдлийг лиценз хүчинтэй байх хугацаанд гаргана.
3.2 Лиценз  олгогч дараахь тохиолдолд лицензийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хүчингүй болгоно:
энэ тухай лиценз эзэмшигч хүсэлт гаргасан;
лиценз эзэмшигч хуулийн этгээд татан буугдсан;
лиценз эзэмшигч иргэн нас барсан, сураггүй алга болсон;
лиценз авахдаа хуурамч бичиг баримт бүрдүүлсэн;
олгосон лицензийг засварласан;
гаалийн бүрдүүлэлт хийхэд хуурамч мэдээлэл өгсөн.
3.3 Лиценз олгогч лицензийг хүчингүй болгосон тухайгаа шийдвэр гаргаснаас  хойш 3 хоногийн дотор  лиценз эзэмшигч болон гаалийн байгууллагад мэдэгдэнэ.
 
Дөрөв. Лицензийн тайлан,  мэдээ гаргах журам
4.1 Лиценз олгогч олгосон лицензийн мэдээллийг энэхүү журмын 3, 4 дүгээр хавсралтад заасан маягтын дагуу Үйлдвэр, худалдааны яаманд улирал тутам хүргүүлнэ.
4.2 Үйлдвэр, худалдааны яам лиценз олгох талаар мөрдөж байгаа Монгол Улсын хууль тогтоомж, түүнд орсон нэмэлт, өөрчлөлт, олгосон лицензийн тухай нэгдсэн мэдээллийг Дэлхийн худалдааны байгууллагад зохих журмын дагуу мэдээлж байна.
 
 
---оОо---
 
 
Улсын хилээр төрийн хяналтын дор нэвтрүүлэх
бараанд экспорт, импортын лиценз
журмын 1 дүгээр  хавсралт 
 
                                                                         / MNS 5022:2001 стандартын "Е" хавсралт/
                                                                       
 
Худалдагч/Seller
 
Экспорт, импортын лиценз олгох өргөдөл
Application form for export, import license
 
Гэрээний дугаар/ Contract ¹
 
Он,сар, өдөр, /Date
Хүлээн авагч/Consignee
Худалдан авагч/ Buyer
 
Илгээх улс/Country of delivery
 
Гэрээт улс/Contracting country
Гарал үүсэл/Country of origin
 
Хүлээн авах улс/Country of destination
Тээврийн төрөл/ Mode of transport
 
 
 
Төлбөрийн нөхцөл/ Terms of payment
 
Валютын нэр /Currency
Ханш/ Rate
Хэлцлийн төрөл/Type of trade
Хилийн боомт/Port
Нэмэгдэл тайлбар/Supplementary details
 
 
 
Барааны код
Code
 
 
 
 
Барааны тодорхойлолт
Commodity specification
Хэмжих нэгж
Unit
Тоо хэмжээ
Quantity
Нэгж үнэ
Unit price
 
Үнэ
Total
Гаалийн мэдүүлгийн ¹/Number of customs declaration of goods received
Өмнө заасан лицензийн гүйцэтгэл/Use of previous license
Дүн/ Total
 
 
 
 
 
 
                                                                                                                                                                                                                                        
  Хавсаргасан баримт                                            Хянасан/Revised by:
  Attached documents                                                    …………яамны
   …………………………                             ………..газрын ажилтан    Гарын үсэг/Signature
  Өргөдөл гаргасан/Applied by                                              
  …………………………………….                        Танилцсан/Seen by:
  Байгууллагын/иргэний нэр                                ……….газрын дарга                Гарын үсэг/Signature  
  Name of organization/person
   …………………………………..                           Тусгай тэмдэглэл/Notes
   Албан тушаалын нэр/Position
   ………………………………………
   ………… Гарын үсэг/ Signature                     
    Харилцах утас/Telephone  
   Он, сар, өдөр/ Date                                           Он, сар, өдөр/ Date
 
Улсын хилээр төрийн хяналтын дор нэвтрүүлэх
   бараанд экспорт, импортын лиценз олгох           
      журмын 2 дугаар  хавсралт 
 
                                                                                                 / MNS 5022:2001 стандартын D хавсралт/
                                                                       
Лиценз / License
 
Худалдагч/Seller
ORIGINAL
 
Лицензийн дугаар/ License¹
Хүчинтэй хугацаа/Valid until
Гэрээний дугаар/ Contract ¹
 
Он,сар, өдөр, /Date
Хүлээн авагч/Consignee
Худалдан авагч/ Buyer
 
Илгээх улс/Country of delivery
 
Гэрээт улс/Contracting country
Гарал үүсэл/Country of origin
 
Хүлээн авах улс/Country of destination
Тээврийн төрөл/ Mode of transport
 
 
 
Төлбөрийн нөхцөл/ Terms of payment
 
Валютын нэр /Currency
Ханш/ Rate
Хэлцлийн төрөл/Type of trade
Хилийн боомт/Port
Нэмэгдэл тайлбар/Supplementary details
 
 
 
Барааны код
Code
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Барааны тодорхойлолт
Commodity specification
Хэмжих нэгж
Unit
Тоо хэмжээ
Quantity
Нэгж үнэ
Unit price
 
Үнэ
Total
                                                                                                                                                                                                                                        Дүн/ Total
 
                                                …………………Он, сар, өдөр/ Date
                                              
Тэмдэг/Stamp
олгосон/issued by                                                               ……………..…….Гарын үсэг/ Signature
…………….……………… 
  
 
                  Улсын   хилээр   төрийн  хяналтын  дор            
                  нэвтрүүлэх  бараанд  экспорт, импортын
                  лиценз олгох журмын З дугаар хавсралт 
 
............ ЯАМ, ГАЗРААС ОЛГОСОН ЭКСПОРТЫН
ЛИЦЕНЗИЙН МЭДЭЭЛЭЛ
 
                                                (... оны ... улирал)
 
 
 
 
Импортлогч улс
Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн   зүйл,
мөр, үндэсний код
 
Барааны  бичиглэл
 
Барааны тоо
хэмжээ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 (Тамга)         Мэдээлэл гаргасан :
 
                                                Байгууллагын нэр:.............
                                                Албан тушаал  ................
                                                Овог нэр .....................
 
 
           
 
 
 
                  Улсын   хилээр   төрийн  хяналтын  дор            
                  нэвтрүүлэх  бараанд  экспорт, импортын
                  лиценз олгох журмын 4 дүгээр хавсралт 
 
 
 
............ ЯАМ, ГАЗРААС ОЛГОСОН ИМПОРТЫН
ЛИЦЕНЗИЙН МЭДЭЭЛЭЛ
 
                                                (... оны ... улирал)
 
 
 
 
Экспортлогч улс
Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн   зүйл,
мөр, үндэсний код
 
Барааны  бичиглэл
 
Барааны тоо
хэмжээ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 (Тамга)         Мэдээлэл гаргасан :
 
                                                Байгууллагын нэр:.............
                                                Албан тушаал  ................
                                                Овог нэр .....................