A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2010 оны 7 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар 197

Улаанбаатар хот

ТҮР ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (Малчин өрхийг малжуулах)

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 5.1.1, 22.1.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "2009-2010 оны өвөл, хавар тохиолдсон зудын улмаас амьжиргааны эх үүсвэрээ алдсан зарим малчин өрхийг малжуулах түр журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээ авч, дүнг оны эцэст танилцуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, аймгийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.БАДАМЖУНАЙ